Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргал: Ардчиллын 30 жилд зөвхөн эрүүдэн шүүхийн төлөө явжээ

2019-4-02
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргал, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар ардчиллын 30 жилийн ойн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.


Тодруулбал, 1989 оны арванхоёрдугаар 10-нд Монголд ардчилсан цуглаан зохион байгуулж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, уг цуглааныг ардчиллын албан ёсны эхлэл болгон авч үздэг юм.

Тэдний зүгээс ардчиллын ойн арга хэмжээнд АН манлайлан оролцох ёстой гэж үзжээ. Энэ хүрээнд “Монголын ардчилллын оролцоо” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион явуулсан бөгөөд хэд хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, АН-аас ирэх арванхоёрдугаар сарын 5-ны өдөр олон улсын хурал зохион байгуулахаар болжээ. Уг хурлын бэлтгэл ажил явагдаж байгаа юм байна. 

Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Өнгөрсөн оны гуравдугаар сард олон улсын Ардчилсан холбооны удирдагчдын уулзалтад намын дарга С.Эрдэнэ оролцсон. Энэ үеэр Монголын ардчилсан хөдөлгөөний 30 жилийн ойг угтаж олон улсын хурал зохион байгуулах талаар зарласан юм. Ийнхүү албан ёсоор ирэх арванхоёрдугаар сарын 5-ны өдөр товлогджээ. Монгол Улс 1990 оноош зах зээлзийн эдийн засагтай, эрх чөлөө, хүний эрхийг хүндэтгэдэг, сонгууль явуулж түүнийхээ дүнгээр засгаа байгуулдаг ардчилсан орноор тооцогдож ирсэн. Гэвч эргээд харахад Монголын ардчилалд харах, ажих зүйл болгоомжлолууд их гарч ирж байна. бид энэ хугацаанд юунд алдаж, юунд нь онов гэдгийг л уг хурлаар дүгнэх юм.  Учир нь Монголын ардчилалд гадна дотнын оролцоотой аюул ихээхэн нүүрлэх боллоо. Тиймээс зөв чиглэл рүү нь залахын тулд ижил зорилготой нөхдүүдтэйгээ хамтарч Монголын ардчиллыг олон улсын хэмжээнд тодорхойлно” гэв.

Олон улсын ардчиллын холбоонд АНУ-ын БНН, Английн консерватив нам болон Канад, баруун европ зэрэг 80 гаруй улсын нам багтдаг аж.

Мөн сүүлийн үед нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар АН-ын дэд дарга Р.Амаржаргал “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн хэрэг олны анхаарлыг ихээхэн татаад байна. Энэ бол огт байж болшгүй зүйл. Ардчилсан Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг нь дээд зэргийн шившиг байхгүй юу.

Бид 30 жил үүний төлөө явсан гэж үү. Үүнтэй АН хэзээ ч эвлэрэхгүй. Ийм байдалд хүрсэн шалтгаан нь Монгол Улсад ямар нэгэн асуудал гарлаа гэхэд эзэн нь олддоггүй шүү дээ. Гавьяа авах болохоор би л гээд байдаг.

Мэдээж хорих газар тодорхой нэг яаманд харьяалагдаж байгаа. Түүнийг нь сайд зохион байгуулж, хянаж л байгаа байх. Харин сайд нь энэ хугацаанд юу хийж сууж байсан юм бэ. Ийм сайдтай байгаад ч яах юм. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна” гэлээ.

Мэдээллийн дараа АН-ын дэд дарга Р.Амаржаргал сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Монголын ардчилалд аюул гэж олон хуульч, улстөрч ярьж байна. Энэ бүгдийг Та харж байгаа байх. Яг ямар аюул учраад байгаа юм бол?

-1990-ээд онд ардчилал эхэлж байхад бид юуг ардчилал гэж ойлгож байсан юм бэ. Олон ургалч үзэл, олон намын тогтолцоотой байхыг ардчилал гэж ойлгож байсан. Өнөөдөр 30 жилийн дараа ярихдаа ардчилал гэж юуны тухай ярьж байна гэдгээ эргэн бодож үзээрэй. Ардчилал гэдэг бол ард түмний оролцоо юм байна. Ард түмний оролцоог хангахын тулд ямар ямар механизм байж болох вэ. Энэ механизмууд нь ажиллаж байна уу, үгүй юү гэдэг агуулга тал руугаа орсон. Ардчиллыг хангадаг нэг гол механизм нь төрийн механизм. Тэр нь хэр зохистой ажиллаж байна вэ гэдэг дээр ард иргэд хяналт тавьдаг тогтолцоо тодорхой хэмжээгээр бий болчихлоо. Тэгэхээр энэ хугацаанд ардчилал асар их ахиц гарсан, амжилтад хүрсэн. Гэхдээ алдаа ч бас бий. Ардчилал гэдэг бол сонгууль юм байна. Сонгууль нь нийт ард иргэдийн эрхийг хангаж чаддаг, төлөөллийг бүрдүүлж чаддаг байх тухай ярьдаг боллоо. Гэхдээ бид сонгуулиа хэр шударга явуулж чадаж байгаа билээ. Мөнгө, эрх мэдлийн үүрэг роль ямар янзтай байгаа билээ гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэж байгаа. Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан улс төрийн хүчин УИХ-д хэдэн суудалтай байгаа билээ. Ард түмний оролцоог хангах механизмууд нь ажиллаж байна уу гээд үзэхээр чамлалттай зүйлүүд хэтэрхий их байна. Тэгэхээр өнөөдөр ардчилалд тодорхой хэмжээний аюул учраад байна. Тэр аюулыг урьдчилан харж, сэрэмжлэх чиглэлээр ажиллах нь чухал байна.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж шүүхээс ял ногдуулсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл гарсан. УИХ-ын гишүүдэд төдийгүй сэтгүүлчдэд тодорхой хугацааны бичлэг хүртэл үзүүлсэн шүү дээ. Ер нь ардчилсан нийгэмд эрүүдэн шүүх явдал байж болох уу?

-Огт байж болохгүй зүйл. Ардчилсан Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүх тогтолцоо байгаа нь дээд зэргийн шившиг. 30 жил үүний төлөө явсан болж таарлаа. 30 жил ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийн төлөө явсан байж таарахгүй. Үүнтэй Ардчилсан нам хэзээ ч эвлэрэхгүй. Үүнийг хэн зохион байгуулсан бэ гэдэг чухал. Гэхдээ манайд эзэн нь олддоггүй шүү. Гавья болохоор бүгд хүрээд ирдэг хэрнэ асуудал гарахаар эзэн олдохгүй. ШШЕГ ямар нэгэн яаманд харьяалагддаг байлгүй дээ. Тэр яам нь эрх биш нэг сайдтай байлгүй дээ. Тэр сайд нь тэнд юугаа хийж сууж байсан юм. Өөрийнх нь хариуцаж байгаа салбарт хаана юу болж байгааг мэдэхгүй бол тэр хүнээр ер нь яах юм. Мэдэж байгаад арга хэмжээ аваагүй бол тэр хүнээр бас яах вэ. Гэх мэтчилэн цаашаа ухаж эзнийг нь олж тогтоож хуулийн хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж ойлгож байна. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага дээд зэргээр хариуцлага хүлээх ёстой.

-Ардчилсан нам дотооддоо хэр ардчилалтай байж чадаж байгаа юм бэ. Танай намын залуучуудаас ардчилсан намд дотроо ардчилалгүй боллоо гээд хэлж байна?

-Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл муу байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Дотоод ардчилалгүй нам бусад улс орны намд ардчиллын тухай ярих нь зөв үү буруу юу гэвэл зөв гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж болдоггүй юм байна гэдгийг мэд мэдээд аваг. Дотоод ардчилал гэж хэзээ хаана ямар төвшинд байх вэ гэдгийг бид мэдээд авчих ёстой юм шиг байгаа юм. Тухайлбал, 2012-2016 он хүртэл ч манай намын ҮЗХ огт хуралдахаа больсон. Их хурал нь хуралдахаа, ротациуд нь явагдахаа байсан. Уг нь  дүрмэндээ жилд хоёроос доошгүй удаа хуралдана гэж заасан байхад тэр бүх байгууллагууд нь байхгүй болоод, хурлуудаа хийхгүй, хамтын шийдвэр гаргадаг механизмууд нь байхгүй болчихоор жинхэнэ нэг хоёр хүний төвшинд асуудал шийдэгдээд явсан үе байсан. Энэ үед дотоод ардчилал байсан гэж хэлэхэд хэцүү. Тэр үетэй харьцуулахад намын шинэ удирдлага гарч ирээд ротаци нь цагтаа явагддаг, ҮБХ гэдэг хурал нь байнгын хуралддаг, Бодлогын зөвлөлүүд нь байгуулагдчихлаа. Энэ утгаар нь аваад үзвэл өнөөдөр дотоод ардчилал хамаагүй өндөр төвшинд хүрсэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэхдээ энэ бол бидний хүсэн хүлээсэн дээд цэг биш. Ардчилсан намд босоо удирдлага дэлгэрсэн байсан. Энэ мэт зүйл нь үгүйлэгдэж байгаа нь тод харагдаж байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл гараад эхэллээ. Олон жил хамтарч ажилласан хүний хувьд тэр бүгдэд дүгнэлт хийж байгаа байх?

-Хүнийг сайн мууг яриад байх хэцүү асуудал. Тухайн хүнээ сайн мэдэх ёстой. Би намынхаа удирдлагуудыг аваад үзэхээр надад дотно явсан хүн хэн байдаг вэ бүү мэд. Дотно яваагүй болохоор хүн талаасаа ямар хүн бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Харин хариуцаж байгаа ажил албан тушаалынхаа хүрээнд аваад үзэхээр Монгол Улсын таван Ерөнхийлөгч Монгол Улсын эсрэг гэж огт боддоггүй. Чадлынхаа хэрээр өөрсдийн тархины хэмжээгээр Монгол Улсын эрх ашиг гэ:ж юу байдаг гэж тэрийгээ хийгээд явж байсан хүмүүс. Тэр ажлаа хийж байх явцдаа алдаж оносон зүйлүүд байдаг байх. Ялангуяа ажлын арга барилтай холбоотой нэлээд зүйл гарч ирдэг.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • ggh (66.181.161.57)
    ardchilal gej eruusuu bhgui.8
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.9.42.84)
    энхболдыг огцоруулаагүй бол энэ хэргүүд ил тод болох байсан уу үгүй улам бүдгэрч замхрах аюултай байсан Ардчилалд аюул тулгарлаа гэдэг солиорол хулгай луйвар илэрч айж сандарч яаруу сандаруу хурал зарлаж булхай далдлах санаа
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • хэцс (66.181.161.45)
    энэ муу комунистад ямар боловсрол баидаг юм.ач зээгээ хараад л баиж баи
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • иргэн (59.153.87.18)
    Амаржаргал Тэмүүжин Батүүл Магнай гээд нөхдүүд ойрд тушаал авсан юм шиг сонин сонин юм яриад л сандралдаад л байх юм.Мананг өмөөрч байж
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    AMARJAGALAA CHI TARHINII BAGTAAMJIIN TALAAR IH YARIH YUMAA ERENHII SAID BOLJ BAIHAD CHINE ZPRIGIIN HEREG GARTSAN BAISAN HEN ALSNIIG CHI MEDHIIN DEEDEER MEDEJ BAIGAA TARHIA AJILLUULDAA!!!!!
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.17.89)
    ѳнѳѳдѳр мэдэж байгаа юм шиг та нар тэр үед
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • НЯМКА (103.26.193.187)
    ЭЗЭН НЬ ОЛДСОН,ЭЛБЭГДОРЖ ГЭЖ АРДЧИЛАЛЫН АЛТАН ХАРААЦАЙ БИЙ.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (202.9.43.26)
    30 Jiliin dotor muukhai evdersen khumuusdee...archaagui novhnuud...
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.126)
    Энэ нөхрийг овоо боловсролтой, АН дотроо гайгүй эр гэж ташаа ойлгож явжээ. Амиа хоохойлсон арчаагүй эр байна. Салхинд хийсч очоод Эрдэнэ Эрдэнэбат мэтийн хулгайчуудын өвөрт нь орчихч гэждээ.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.179.193)
    Дандаа худлаа ярьдагыг өөрөө мэддэггүй юм уу
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • ард (202.9.42.142)
    овоо сайн хүн юм шиг харагдаж байсан чинь их бөөрөнхий улс төрийн шулуун шугамгүй өнхөрүүш байсан юм байна шүү дээ, Ан бол одоо хөгширсөн үе дуусгаж байгаа үзэл бодолгүй олигархуудад үйлчилдэг наманцар болсон гэдгийг шууд хэлэх хэрэгтэй байсан юм
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (103.20.152.50)
    ХАМГИЙН ХОЁР НҮҮРТЭЙ ИХ МЭДЭГЧ ЦАРАЙЛСАН ХӨГИЙН УЛСТӨРЧ БОЛ АМАРЖАРГАЛ !....ЭНЭ ЯГ ҮНЭНИЙ ХУВЬД ИХ ОЙРХОН ХЭЛСЭН БАЙХ ШҮҮ
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.176)
    ХАМГИЙН ХОЁР НҮҮРТЭЙ ИХ МЭДЭГЧ ЦАРАЙЛСАН ХӨГИЙН УЛСТӨРЧ БОЛ АМАРЖАРГАЛ !
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.89.63)
    30 jiliin omno archilsan huvsgaliin toloo avsan chin arial bish bolson shuu iim yduu amdraltai heel hahuul ni huul hynaltiig atgasan banknii mongo huulegchdii zolios bolson ardchlal bna daa ta nariin sanaa zovohgui bna uu
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
    • Ардчилал гэдэг чинь байгаа нь л энэ. Энэнээс өөр байна гэж байхгүй ээ хө!
      2019 оны 04 сарын 02
  • zochim (202.126.89.110)
    iim ulbeger Gulugnuudees bolj ardchilal avsand orj baina.MANAN- hamgaalaad baigaa naad deeremchin tonuulchdaa yrihgui ymuu ????!!!!!!!
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • mgl (64.119.17.122)
    elbegdorj ix um xiisen shuu. gexdee tarxinii tyraaltai malnyydad erch choloo ardchilal zoxixgyi . daxiad 70 jil soeliin dovtolgoon xiixees naas
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Munhuu (66.181.189.120)
    Mongolchuud ajlaa ugsen buh erinhiilegch naraa uzen yaddag,oilgohod berh teneg humuus!udahgui Battulga ajla ugsni daraa mun adal hogin shaar bolno.er ni ene uzen yadalt hojmoo mglchuudin hoorond alaltsahad hurgeh vii dee.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Очирбат (49.0.218.232)
    Элбэгдорж бага бандьи 2 бол монголоо гэх сэтгэл өчүүхэн ч байхгүй юу үнэн энэ үнэн
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    17 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    17 цаг 16 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    17 цаг 30 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    17 цаг 38 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    17 цаг 48 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    17 цаг 57 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК