зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгө оруулагчид урт хугацааны өгөөжийг харах нь ашигтай

2019-4-05
0
ЖИРГЭХ

Монголын үнэт цаасны зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон харилцагчдадаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Зайсан хилл цогцолборт 2019.04.03-ны өдөр шинэ салбараа нээлээ. Харилцагч тус салбарт очсоноор үнэт цаасны данс нээлгэх, дотоодын болон гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм. Бид энэ үеэр Голомт Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.


 

Юуны өмнө Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонд шинэ салбараа нээж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж буйд баяр хүргэе. Саяхан танай компани Түмэн Шувуут ХК-ийн IPO-г амжилттай хийсэн. Тэгэхээр танай байгууллага компаниудын хөгжлийг дараагийн шатанд гаргадаг гэж ойлгож болох уу?

Баярлалаа. Манай компани арван мянга гаруй харилцагчидтай. Тэдний маань нэгээхэн хэсэг болсон Хан-Уул дүүрэгт амьдардаг эсвэл Зайсан хилл цогцолбороор үйлчлүүлдэг хүмүүст үйлчилгээгээ ойртуулах зорилгоор шинэ салбараа нээлээ. Таны хэлдгээр монголын хөрөнгийн зах зээл сүүлийн 2 жилд эрчимтэй хөгжиж байна. 2018 онд л гэхэд 400 мянга гаруй хувь хүн үнэт цаасны дансаа шинээр нээлгэсэн бол нөгөө талдаа хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох компаниуд нэмэгдэж байна. Тодруулбал, 2017 онд 2 компани хөрөнгийн зах дээр IPO гаргаж байсан бол, 2018 онд Мандал даатгал, Ард даатгал, Лэнд мн гэх мэтээр 5 компани олон нийтэд хувьцаагаа санал болгожээ. Манай компанийн хувьд Мандал даатгал, Түмэн Шувуут гэсэн 2 компанийн IPO-г амжилттай хийлээ. Мөн бид 2018 онд үндсэн андеррайтераар нь ажилласан төслүүддээ нийт 19,6 тэрбум төгрөг, 18,5 тэрбум төгрөгийн бондын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлснээс гадна монголын анхны даатгагдсан Эрчим бонд, Говь ХК-ийн хувьцаа хуваах төслийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг амжилтаараа хөрөнгийн зах зээлд манлайлагч байр суурьтай ажиллаж байгаадаа баяртай байна.

Миний хувьд Түмэн Шувуут ХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг л дээ. Хувьцааны ханш бууралттай байгаа нь ямар учиртай вэ? Цаашид яах бол?

Түмэн Шувуут ХК нь нэгж хувьцаагаа 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. IPO амжилттай хэрэгжсэнээс хойш сар гаруйн дараа ханш нь 170-180 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэхүү  ханшийн хэлбэлзэл нь богино хугацаандаа байж болно. Бид дунд болон урт хугацаандаа тус компанийн хувьцааны үнэ өснө гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь бид саяхан Түмэн Шувуут компанийн үйл ажиллагаа болон зах зээлийн судалгааг хийхэд хувьцааны бодит үнэлгээ шинэчлэгдэн гарсан.

Энэ талаар илүү тодруулахгүй юу?

IPO хийх үед тогтсон 200 төгрөгийн ханш нь 2017 оны санхүүгийн үр дүн болон  бизнесийн ирээдүйн төсөөлөл дээр үндэслэж гарсан. Харин 2018 оны санхүүгийн тайланд борлуулалт нь 24%-иар, цэвэр ашиг 93%-иар тус өссөн нь хувьцааны анхны ханшийг тогтоосон бидний таамгийг давсан үзүүлэлт болж, хувьцааны бодит ханш 243 төгрөг гэж гарсан байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай golomt capital пэйж хуудаснаас авах боломжтой.

Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст зөвлөхөд ямар салбарын хувьцаа илүү өгөөжтэй байдаг вэ?

Яг тийм салбарын хувьцаа ашигтай гэсэн тогтсон ойлголт байдаггүй.  Ерөнхийдөө тухайн компанийнхаа санхүүгийн үзүүлэлт болон тогтвортой өсөлт үзүүлж ирсэн эсэх цаашдын бизнес төлөвлөгөө, зах зээлд эзлэх байр суурь, удирдлагын баг зэргийг нь харгалзан үзэх ёстой. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн гол нь эрсдэл даах чадвар, хэдий хугацаанд хөрөнгө оруулалт хийх зэргээс шалтгаалдаг л даа. Эрсдэлд дургүй хөрөнгө оруулагчдын хувьд бол үйлдвэрлэл, хүнс гэх мэт харьцангуй тогтвортой салбарт урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг. Харин уул уурхай, санхүү, технологи зэрэг салбарын хувьцаанууд харьцангуй савлагаа өндөртэй байдаг учраас харьцангуй эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагчдыг орохыг зөвлөдөг. Манай компани энэ талаарх мэдээллийг зөвлөх үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдадаа өгч ажилладаг.

2019 онд хичнээн компани шинээр IPO гаргах гэж байна вэ?

2019 онд хэд хэдэн компани хувьцаа, бондоо олон нийтэд санал болгох гэж байна. Бидний хувьд Монос Хүнс компанийн IPO-г гаргахаар ажиллаж байгаа. Тус компани нь 8.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа.

Монос Хүнс компанийн хувьцаа эзэмшигч болох давуу талыг юу гэж харж байгаа вэ? Маш их судалж байж IPO гаргадаг байх?

Монголчууд жилдээ 250 сая литр шингэн хүнс хэрэглэдэг. Үүний талаас илүү буюу хувь болох 125 сая литр хийжүүлсэн ундааг улсаараа уучихдаг байна. Тэдний ихэнх нь хүүхдүүд гэж бодохоор сэтгэл эмзэглэхээс аргагүй юм.

Харин Монос Хүнс компани иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгааны үр дүнд бүтээгдсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэг Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн эрүүл мэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь Монгол орны хөрсөнд ургадаг биологийн өндөр идэвхт ургамал, түүхий эдээр бэлтгэгдэг болохоох аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эмчилгээг дэмжих үйлчилгээтэй.

Хэдийгээр одоо тус компани 3 ээлжээр үйлдвэрлэл явуулж байгаа ч хүчин чадлын боломжоосоо шалтгаалан зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Жишээ нь Экос усыг зөвхөн эмийн сангаас нь л авах боломжтой байна. Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр баригдах Эрүүл мэндийг дэмжигч ус ундааны үйлдвэрийг 2019 оны сүүлийн хагаст ашиглалтад оруулснаар шинээр 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлнэ.  Өөрөөр хэлбэл ирээдүйн орлогоос нь өнөөдрийн үнээр авч байна гэсэн үг. Хэрвээ та 100 сая төгрөгөөр ус ундааны үйлдвэр байгуулах гэж байгаа бол түүний оронд тус компанийн хувьцааг авснаар тэд бидний өмнөөс эрсдэл болон үйл ажиллагааны зардлыг үүрч ашиг бүтээж өгнө гэсэн үг.

Маш олон байгууллага IPO гаргаж байна. Энэ нь ямар үр дагавартай вэ?

Олон жилийн түүхтэй, зах зээлд байр сууриа олсон, тогмтол өсөлттэй, ашигтай ажиллаж байгаа компаниуд илүү IPO гаргаж, олон нийтийн компани болоосой гэж боддог. IPO гаргах нь нэг талдаа хувьцаа гаргаж байгаа компанидаа хямд эх үүсвэрээр хөрөнгө татах боломжийг олгож байгаа бол нөгөө талдаа өндөр өсөлттэй яваа компанийн хувьцаа эзэмшигч болж тухайн компанийн ирээдүйн өсөлтөөс ашиг хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгож байгаа юм.  

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил маруухан харагддаг л даа. Энэ талаарх иргэдийн мэдлэг ч муу байна. Та бүхэн үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?

Нэг үеэ бодвол манайхан хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй сайн ойлголттой болсон. Сонирхол нь ч нилээд нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.  Манай компанийн хувьд иргэдийн хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт нэмэр болох видео контентуудыг боловсруулж байна. Бид харилцагч заавал бидэнд хандалгүйгээр Үнэт цаасны онлайн арилжаанд оролцох боломжтой системээ шинэчилсэн. Мөн олон улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох боломжтой Interactive Brokers-ийг Монголд анх удаа албан ёсоор нэвтрүүлэх гэж байна. Тиймээс харилцагчдадаа энэ талаарх сургалтыг зохион байгуулна. Мөн компанийн хөгжлөө дараагийн шатанд гаргахаар зорьж буй эзэд, гүйцэтгэх захирлуудад зориулсан, болон байгууллага хамт олон, хувь хүмүүст зориулсан хөрөнгийн зах зээлийн талаарх сургалтыг тогтмолжуулахаар зорьж байна. Тиймээс энэ талаар хамтран ажиллаж хүсэлтэй хүмүүсийг урьж байгаадаа баяртай байна.

Мэдээж хүн бүр л ашиг харж хөрөнгийн зах зээлийн арилжааг сонирхдог. Тэгвэл урт хугацаанд хөрөнгө оруул гэсэн үг их сонсогдох юм. Нөгөө талд урт хугацаанд банкинд мөнгөө хадгалуул гэх юм. Ялгаа нь юу байдаг юм бол?

Банкны хүү бол тогтмол буюу 1 жилийн хадгаламж хийсэн бол өдөртөө хуваагдаад өдөр бүр бага багаар хүү нь тооцогдно. Харин хувьцаа бол өдөр бүрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр ханш нь тогтож таны авах өгөөж хувьсаж байдаг гэсэн үг. Одоо МХБ дээр арилжаалагдаж байгаа компаниудын хувьцааны түүхэн ханшийг хэдэн жилээр ухраагаад харах юм бол зах зээлдээ байр сууриа эзэлсэн, тогтмол өсөлттэй, шинийг нэвтрүүлэгч, сайн засаглалтай компаниудын үнэлгээ буюу хувьцааны ханш хэд дахин өссөнийг харж болно. Эсрэгээрээ дээрх үзүүлэлтүүд тааруухан компаниудын ханш унасан байгааг мөн харж болно.

Монголын хөрөнгийн биржийн арилжаанаас гадна дэлхийн бусад томоохон арилжаанд хэрхэн оролцох боломжтой вэ?

Манай компани зөвхөн дотоодын гэлтгүй гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаа хийхэд зуучилдаг. Харилцагчид маань Apple, Google, Facebook, Toyota, Coca-Cola гэх мэт дэлхийн бүхий л томоохон брэнд болон компаниудын хувьцааны арилжаанд оролцож хувьцаа эзэмшигч болох ч боломж нээлттэй байдаг.

Та монголын үнэт цаасны зах зээлийн ирээдүйг юу гэж харж байна вэ?

Монголбн хөрөнгийн нийт зах зээлийн үнэлгээг 2.4 их наяд гэж үзвэл ДНБ-ийн 9-10 хувьтай тэнцэж байна. Гэтэл Америкт 130 хувьтай тэнцдэг. Тиймээс манай улсын хөрөнгийн зах зээл тэлж байж, банкны зээлийн хүү буурах зэрэг эерэг үр дүн гарах юм. Зах зээл тэлэхэд түүнд оролцогч хувьцаат компаниуд хэрэгтэй. Мөн  дэлхийн жишгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангууд орж ирэх учиртай. Ингэснээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд үүсэн бий болох юм. Одоо бол дээрх сангууд банкинд мөнгөө хүүтэй байршуулж байна. Банк 10 хувийн хүү төлдөг гэж үзвэл зээл олгохдоо өөрсдийн ашгаа нэмэх нь гарцаагүй юм. Харин зах зээлийн хуулиар явбал хөрөнгийн зах зээл нь хэрэгтэй хүндээ хөрөнгийг нь босгож өгөх боломжтой болно. Одоохондоо монголын хөрөнгийн зах зээлийн жижиг зам дээр цөөхөн машин зорчиж байна. Харин үнэт цаасны компаниуд дэд бүтцийг нь сайжруулахын төлөө ажиллаж байгаа учраас цаашид энэ зам маань өргөн болж тэлнэ гэдэгт итгэл төгс байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 2 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 3 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 18 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 26 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 54 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК