зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗХАХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захидал илгээв

2019-4-12
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр илгээсэн захидлыг албан бус орчуулгаар толилуулж байна.

Уг захидалд,


Хүндэт Ерөнхий сайд танаа,

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний хурлын үеэр батлагдсан Монгол Улсын авлигын эсрэг тэмцлийн талаарх мониторингийн тайланг танд хүргүүлж буйдаа баяртай байна.

Тайлан нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (IAAC) - ын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн асуудал тулгарч буйг тэмдэглэж байна.  Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдалд заналхийлж, хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлэхэд нь хөндлөнгөөс саад учруулах оролдлогуууд гарч буй нь Монгол улс авлигаас ангижрах зорилгодоо хүрэхэд санаа зовниход хүргэж байна. Тайлан нь Авлигатай тэмцэх газар өөрийн эрх үүргээ аливаа зүй бус нөлөөллөөс ангид гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой гэж дүгнэж байна.  Монгол Улс нь Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлах ёстой. Мөн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулж, хариуцлагатай  ажиллуулахыг зөвлөж байна.

Тайлан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсаныг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь  авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газрыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг  зөвлөж байна.  

Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийн системээ сайжруулсан нь магтууштай үйл явдал юм. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлууд санаа зовоосон хэвээр байгааг онцолж байна.

Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын авлигын эсрэг стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна. Монгол Улс шүүгч, прокуроруудын хараат бус, шударга байдлыг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд улс төрийн болон гадны аливаа хэлбэрийн нөлөө оруулахгүй байх орчинг бий  болгохын тулд шүүх, хууль сахиулах байгууллагын шинэтгэлд төвлөрч ажиллах ёстой.

Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах их хүчин чармайлтынх нь илрэл мөн. Гэвч Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.  Түүнчлэн авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний, авлигын хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын өндөр эрсдэлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн бөгөөд Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна.

Миний бие Монгол Улсын холбогдох байгууллагууд ялангуяа тус мониторингийн Үндэсний зохицуулагчаар ажилласан Авлигатай тэмцэх газарт энэхүү тайланг бэлтгэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цаашид Монгол Улстай үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа баяртай байх болно.

 

Хүндэтгэсэн,

Ангел Гурриа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Од (202.9.42.252)
    Хуцоо манай улс тэгээд авилгын амуудлаар сүүл мушгаадл байж байг уу
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Irgen (106.161.144.82)
    Avilgalaar manaih chin suuleesee hedhen ulsiin deer baigas gesen baij manai ATG-in ajil saijirsan gene uu??? Tom tom avilgaliin chanartai herguud hezee haana ?yah shiigedee ym bol. !!!! Ene hund shiidegdergui tom tom herguudiin jagsaaltiin nertei , alban tushasltai n, uilsen heregtei n bicheed yvuulnaar hun uu. ???? Esvek ene hun manai Hundet Avilga ch naraas Avilga avsan ym bolov uu. ???? Ene hun bichsen baidliig esvel zoriud buruu orchuulsan uu?? Ene hund buruu tashaa medeelel hurgegdesen uu??? ??? Manai avilgal jinheneesee buurchihaad baigaa yu. ???? Heden tom Herguudiid ilchilj , arga hemjee avsan bol ???? Geed olon aduult bgaa l bh......!!!!!!!!!
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.165)
    ATG iin udirdlaguud ogstrohoos uhtlee aigaad gadaadiin mangaad uls ornoo matjee.hehe
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (24.126.107.154)
    Хэн юунд итгэх юм АТГ хамгаалсан нөхөр юм байна даа
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.108.165)
    хуцаа хуц
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (211.36.145.20)
    зүгээр л дунд хуруугаа өгчих. одоо бүүр энэ мэт лалрууд хуцдаг болох нь түй май шүү. бид чинь тусгаар улс болхоос эдний халаасны улс биш шүү. дургүй хүргэчихлээ. улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхын найрсагаар хүсье гэсэн хариу явуулчих
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • Avilgachin bandi mini amaa tat!!!!!!!!!!!!!!!!!!!
      2019 оны 04 сарын 12
  • shagai (211.36.139.16)
    manai ulsiin dotood asuudal chamd ogt hamaagui
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Монгол улсын иргэн (202.9.42.171)
    Энэ Элбэгдоржийн явуулга байх оо
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    1 цаг 26 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    2 цаг 9 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    2 цаг 30 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    2 цаг 43 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    2 цаг 56 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    3 цаг 11 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    3 цаг 30 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    3 цаг 31 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    3 цаг 59 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    4 цаг 0 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    4 цаг 9 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    4 цаг 37 мин
  • 23 настай этгээд сүмд зэвсэгт хадлага хийсний улмаас хоёр хүүхэд нас барж, 17 хүн шархаджээ
    4 цаг 37 мин
  • Төсөөллийн ертөнцөд өнгө нэмэх номууд
    4 цаг 43 мин
  • Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ Тайландад үргэлжилж байна
    4 цаг 46 мин
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын орчимд газар хөдөлжээ
    4 цаг 56 мин
  • Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр
    4 цаг 58 мин
  • Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    5 цаг 2 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    5 цаг 47 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК