Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Голомт банк “Дижитал мэргэжилтэн-2019” өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулна

2019-4-18
0
ЖИРГЭХ

“Дижитал мэргэжилтэн – 2019” өдөрлөгийг Голомт банкнаас гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд “Internship opportunity” буюу Мэдээллийн технологи чиглэлээр суралцдаг оюутан залууст салбартаа манлайлагч компанид дадлага хийх боломжийг олгодог бөгөөд энэхүү хөтөлбөр нь оюутнуудад ажлын байраа сонгоход нь туслах, мэргэжилдээ сэтгэл хангалуун чадварлаг боловсон хүчин болоход хувь нэмэр оруулах зорилготой юм. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас чамгүй амжилттай яваа олон залуусын нэг болох МУИС-д компьютерийн ухааны чиглэлээр 3-р курст суралцаж буй С.Төгөлдөрсайхантай ярилцлаа.


 

Гаргасан амжилтууд:

  • МУИС-ийн Гадаад хэлний тэнхмийн англи хэлний олимпиад тэргүүн байр
  • МУИС NUM START UP 1.0 хөтөлбөрт амжилттай оролцсон
  • МУИС Хакатон 2018 тэргүүн байр багаараа.

 

-“Дижитал мэргэжилтэн” өдөрлөгийн талаар товчхон тайлбарлаж өгнө үү. Internship opportunity хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байв?

-Энэхүү өдөрлөгийн талаар би анх Голомт банкны фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авч байсан. Internship opportunity хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын жишгээр төгсөгч оюутан ажлын байранд гарахаас өмнө хэрхэн хангалттай бэлтгэгдсэн байх талаар зөвлөгөө мэдээллийг өгөх юм. Уламжлалт дадлагаас илүү мэргэшсэн түвшинд бэлтгэдэг.  

-Яагаад уг хөтөлбөрт хамрагдах болсон бэ?

-Би дэлхийн томоохон IT компанид ажиллахыг хүсдэг. Үүний тулд мэдээж Монголынхоо шилдэг компаниудад ажиллаж туршлага хуримтлуулах ёстой. Монголд IT-ийн салбарт тэргүүлж буй компанид олон улсын экспертүүдтэй хамт ажиллаж, тэднээс заавар зөвлөгөө авч, дадлага хийх боломж байна гэдгийг сонсоод шууд л хамрагдахыг хүссэн.

-Хөтөлбөрийн онцлог давуу тал юу байв? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай гэж харсан бэ?

-Энэхүү хөтөлбөрийг Голомт банк Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн гэж хэлж болно. Их сургуулиудын оюутнуудын дунд тогтсон 14-21 хоногт хийдэг “Үйлдвэрлэлийн дадлага”-аас өөр байсан нь хөтөлбөрийн давуу тал юм болов уу. 14-21 хоног буюу богино хугацаанд хүн төдийлөн үр дүн гаргаж, зорьсондоо хүрэх, мэдлэг, туршлага олж авна гэдэг бүрхэг. Харин энэ хөтөлбөрт 2 сараас бүтэн жилийн турш хамрагдах боломжтойгоос гадна маш их зүйлийг сурдгаараа онцлогтой. 

-Энэ хөтөлбөр танд юу өгсөн гэж бодож байна вэ?

-Хөтөлбөрт хамрагдсанаар ирээдүйн зорилгоо илүү нарийн, илүү бодитой тодорхойлдог болсон. Өмнө нь сургуулиа төгсөөд юу хийх, ямар компанид хэрхэн орох, ямар мэргэжилтэн болох талаар ямар ч төсөөлөлгүй, ямартай ч хичээлээ сайн хийж, сайн дүнтэй төгсөнө гэсэн бодолтой байсан. Харин одоо бүрхэг зорилго маань өөрчлөгдөж, нарийн жижиг хэсгүүдэд хуваагдсан, илүү амьтай болсон гэх юм уу даа. Мөн Голомт банкны чадварлаг хамт олонтой танилцаж, тэдний заавар зөвлөгөөг сонссон нь хөтөлбөрөөс авсан хамгийн үнэ цэнтэй хичээл байсан.

-Хөтөлбөрт хамрагдсанаар ямар боломжууд нээгдсэн бэ?

-Бусад байгууллагуудад ажилд ороход давуу тал болохоос гадна яг бодит зүйлээс суралцаж, өөртөө итгэх итгэл, IT-ийн салбарт өрнөж буй сүүлийн үеийн чиг хандлага, трэнд болж буй технологиудыг бие даан судлах боломжууд нээгдсэн. Ингэснээр юунд илүү сонирхолтой, цаашид аль чиглэлээр мэргэших ёстой гэдгээ мэдэж чадсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд Дижитал мэргэжилтэн өдөрлөгт оролцож дадлага хийх эрхээ олж авдаг. Энэ жилийн хувьд 4-р сарын 20, 27-ны өдрүүдэд болох тов зарлагдсан байсан. Шалгаруулалтад тухайн оюутны сурлага, гаргасан амжилтаас илүүтэй soft skill буюу хандлагыг чухалчилдаг юм шиг санагдсан. Тиймээс хэн илүү голч оноотой, хэн илүү олон программчлалын хэл мэддэг нь чухал бус хэн эерэг хандлагатай вэ гэдгийг л хардаг. Хэдий хөтөлбөрт тэнцэж чадахгүй ч гэсэн ирэх жил боломж дахиад л нээгдэнэ. Өдөрлөгт очсоноор маш их зүйлийг нэг өдөрт сонсож хэрэгтэй зөвлөгөөнүүдийг авдаг.

-Бусад оюутан залууст хандаж юу хэлэх вэ?

-Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд тэнцчихлээ гээд өөрийгөө сул тавих бус илүү хичээж, өөрийн программчлалын хэлний түвшин, ур чадвар зэргээ гололгүй өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, цаг барихаас эхлээд өөрийн боломж бололцоог бүрэн дайчлаарай гэж хэлмээр байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    3 цаг 33 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    7 цаг 27 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    8 цаг 49 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    9 цаг 21 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    10 цаг 45 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    10 цаг 45 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    10 цаг 54 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    10 цаг 58 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    13 цаг 38 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    14 цаг 7 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    14 цаг 23 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    14 цаг 28 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    14 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 9 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    15 цаг 32 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    15 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    15 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 46 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    16 цаг 7 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК