Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Халиунаа: "Ариг" банкинд дотоод үл ойлголцлоо яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг өгсөн

2019-8-01
0
ЖИРГЭХ

Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч Б.Халиунаагаас доорх тодруулгыг авлаа.


-Монголбанкнаас “Хариуцлагатай харилцагч-хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аян нь бусад аянаас ямар онцлоготой вэ?

-Монголбанкны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг бол харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах юм. Харилцагчийн эрх ашгийг хамгаалахын тулд Монголбанк хэрэглэгчийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, банкуудын үйл ажиллагааг илүү ил тод болгох арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. Иймд энэ аяны хүрээнд банкны харилцагчид өөрийн хадгаламжийг хэрхэн эрсдэлээс хамгаалах, хадгаламжийн даатгалын тогтолцооны талаарх мэдээллийг түлхүү хүргэх тал дээр ажиллах болно.   

-Дашрамд сонирхоход, нийгмийн сүлжээнд “Ариг” банкны үйл ажиллагаатай холбоотой тодорхойгүй мэдээлэл цацагдаж байгаа нь харилцагчдынх нь хувьд тус банкиндаа үл итгэх байдал үүсгэж магадгүй шүү дээ. Тус банкны талаар тайлбар өгөх боломжтой юу?

“Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй,  Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаа хийж чадахгүй, банкны зохистой засаглалын зарчим алдагдаад байгаа нь олон нийт анхаарлыг татаад байх шиг байна.

Иймд тус банкинд учирч буй дээрх эрсдэлийг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцэн Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Ариг" банкинд Банкны тухай  хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар  маргаантай асуудлаа яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан даамжрах, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно. 

-Тэгвэл үүнээс гадна “Капитал” банк татан буугдсанаас хойш банкны үйл ажиллагаатай холбоотой эргэлзээ үүсгэхээр үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд цацагдаж байсан шүү дээ. Тиймээс харилцагч бодит мэдээллийг яаж олж авах тухай  зөвлөнө үү.

-Монголбанкнаас банкуудад санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлага тавьдаг. Мэдээллийг олон нийтэд ямар загвараар, ямар давтамжтай мэдээлэх талаар тусдаа журам байдаг. Тухайлбал, банкууд хувьцаа эзэмшигчдийнхээ мэдээллийг цахим хуудсандаа байршуулах ёстой. Хэрэв банкны хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хүртэл задалж харуулах үүрэгтэй. Түүнчлэн банкууд өөрийн санхүүгийн хураангүй тайланг улирал бүр, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтийг сар бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй.  Иймд харилцагч үйлчлүүлэх банкаа сонгохдоо цахим хуудсаар нь дамжуулан шаардлагатай мэдээллийг авсны үндсэн дээр сонголтоо хийх нь зүйтэй. Монголбанкнаас тус журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    56 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    4 цаг 50 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    6 цаг 12 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    6 цаг 44 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    8 цаг 8 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    8 цаг 8 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    8 цаг 17 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    8 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    11 цаг 1 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    11 цаг 30 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    11 цаг 46 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    11 цаг 51 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    12 цаг 6 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 32 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    12 цаг 55 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    12 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    13 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    13 цаг 9 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    13 цаг 30 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК