зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Нийгмийн даатгалын шимтгэлийг огт нэмэхгүйгээр үйлчилгээний тоо хэмжээ, чанарыг үлэмж сайжруулж болно"

2019-12-17
0
ЖИРГЭХ
“ТУС Солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Д.Жаргалсайхан

-Санхүү тэр дундаа даатгалын салбар дахь томоохон компанийн удирдагчтай нийгмийн даатгалын нөхцөл байдлын талаар ярилцах болсондоо баяртай байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан ч ерөнхийлөгчийн хоригийн дагуу хүчингүй болж байна.  Энэ бол гал унтраасан явдал. Ер нь энэ салбарт асуудал тулгарах тоолонд иргэдийн халаас тэмтэрдэг байдал анзаарагдсаар олон жил өнгөрлөө. Тогтолцоо угаасаа болохгүй байна уу? Шимтгэл нь үнэхээр хүрэлцэхгүй байна уу?

-Юуны өмнө ер нь яагаад “нийгмийн даатгал” гэх том тогоонд бид олсон зоосноосоо төлж хуримтлуулдаг вэ гэдгийг, даатгал, татвар хоёрын зааг ялгааг нийтээрээ ойлгох хэрэгтэй.

МУ –ын Үндсэн хуулийн 19.1 зүйлд, төр нь иргэдийнхээ эрхийг баталгаатай эдлүүлж, зөрчигдсөн эрхийг нь нөхөн эдлүүлэхэд бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж төрийн үндсэн үүргийг заасан байдаг. Уг үүргийг бүлэг хүмүүс гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийг бид “төр” гэж нэрлэдэг. Төр үйл ажиллагаагаа явуулахад тодорхой хэмжээний санхүүгийн нөөц хэрэгтэй. Үүнийг нь бүрдүүлэх зорилгоор иргэд, байгууллагуудаас авдаг төлбөр, хураамжийг бид “татвар” гэдэг.

Харин МУ –ын Үндсэн хуулийн 16 -д амьд явах, эрүүл байх, сурч боловсрох, эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх, хөдөлмөрлөх гээд иргэний 18 том эрхийг заасан. Хүн амьд явахын тулд өөртөө санаа тавьж, өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх ёстой. Үүнийг нь Үндсэн хуулийн 17- р зүйлд зааж өгсөн. Тэр үүргээ иргэн хэрэгжүүлэхэд хэрэгтэй санхүүгийн нөөцийг бүрдүүлдэг арга бол олсон орлогоосоо зохих хэмжээгээрээ хуримтлал үүсгэх явдал. Энэ бол харин “даатгалын” нэг хэлбэр юм. 

Тодруулбал “даатгал” нь хувь хүний, гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангагч шалгарсан механизм юм.  Хүн ажилтай бол мөнгөтэй, орлоготой байдаг бол ажилгүй болчихвол мөнгөгүй, орлогогүй болно. Залуу насандаа мөнгөтэй, орлоготой байдаг бол хөгшрөхөөрөө хангалттай мөнгөгүй, орлогогүй болдог нь жам юм.  Эрүүл саруул үедээ санхүүгийн асуудалд ордоггүй байхад өвчин зовлонгийн үед санхүүгийн зовлонг давхар амсах жишээтэй. Ийм  санхүүгийн тогтворгүй байдлаас амьдралаа хамгаалах хэрэгслийг л “даатгал” гэж ойлгох нь оновчтой юм. 

Иргэд өнөөдөр татвар, даатгал хоёрыг хольж хутгаад байгаа шалтгаан нь социализмын үед нийгмийн даатгалын үйлчилгээг  төр хариуцдаг байсантай нэг талаараа холбоотой.  Тэр үед хөгшин настай болон хөдөлмөрийн чадваргүй болсон үед хэрэглэх мөнгөө бид төрд тушааж, төр хурааж, цуглуулан хадгалах үйлчилгээг ч мөн л төр давхар хийдэг байлаа. Өөрөөр хэлбэл хуучин нийгэмд татвар, нийгмийн даатгалаа бүгдийг нь төрдөө төлдөг байсан хэвшмэл ойлголт, систем одоо болтол амь бөхтэй байсаар байгаа хэрэг. 

-Одоо ч төрд тушааж, төр хариуцаж л байгаа шүү дээ?

-Харин энэ чинь нийгмийн даатгалын тогтолцооны асуудлын гол нь болчхоод байна шүү дээ. Татвар бол төрийн мэдэх, зохицуулах, эрхлэх хэрэг мөн. Хуулиараа ч тийм. Татвар бий дор төр буй, төр буй дор татвар буй гэж үгтэй. Гэтэл даатгал бол хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, хувь хүний сонголтоор үйлчлүүлдэг үйлчилгээний салбар байх ёстой. Дэлхий нийтэд даатгал ингэж  хөгжсөн улсын иргэд сэтгэл хангалуун байдаг. 

-Гэтэл нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчин 1995 оноос эхэлж хэрэгжин цаг хугацааны явцад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж ирсэн. Өнгөрсөн хугацаанд яагаад бусад улс орны адил энэ салбар маань хөгжөөгүй юм бол?

-Үүн дээр хэн нэгэн буруутанг хайх хэрэггүй. Манай нийгмийн гишүүн болсон иргэн бүрийн сэтгэлгээ өөрчлөгдөх процесс маш удаан байна. Хүүхэд халуун зүйлд хүрснийхээ дараа л халуун гэж мэдэрч, ойлгодог. Яг үүн шиг даатгалыг төрийн санхүүтэй хольчихсон, түүнийг нь улс төрчид гэх нөхдүүд захиран зарцуулдаг, төсөв рүү даатгалаас, даатгалаас төсөв рүү шилжүүлэн дураараа аашилдаг байдал даамжирсаар одоо бүр болохоо байж эхэллээ. Ийм байдал нүүрлэсэн учраас одоо бид нийтээрээ даатгалынхаа салбарыг  бодож, ярьж байгаа юм. 2000 оны эхэн үед даатгал төрийн тогтолцоотой цуг байж болохгүй гэдэг шүүмжлэл, санал олон гарч байсан ч хүлээж авахад төр, олон нийтийн сэтгэлгээ бэлэн биш байсан.

Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоонд маш гоё сонсогддог мөртлөө харгис үр дүнд хүргэдэг эв санааны нэгдлийг зарчим гэдэг хачин зүйл бий. Эв санааны нэгдэл гэхээр маш гоё сонсогдож байгаа биз? Таатай, зөв зүйл ч юм шиг хүн хүлээж авна. Гэтэл бодит амьдрал дээр хөдөлмөрлөж буй хүмүүс нь хөдлөөгүй бусад  хүмүүсийнхээ эрсдэл, ачааллын гол хүндийг нь дааж явдаг. Өнгөн дээрээ үүнийг гоё нэрээр халхалдаг ч үнэн хэрэгтээ нэг нь нөгөөгөө л шулдаг зарчим юм шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь хуримтлал үүсгэх үүрэг хүлээгээд нөгөө хэсэг нь хуримтлал үүсгэхэд ямар ч үүрэг хүлээдэггүй хирнээ хуримтлуулсан мөнгөнөөс нь хэрэглээд байна гэсэн үг. Үүнийгээ тэгээд эв санааны нэгдлийн зарчим гээд байгаа юм.  Та нар хэрвээ санаж байгаа бол 1990 ээд оны сүүл үед “нэрийн дансны тогтолцоо” гэдэг маш сайн, зөв санаачлага өрнөөд харамсалтай нь төдхөн унтарсан. Уг нь ирээдүйг харсан сайн санаачлага байсан юм. Иргэн Батцэцэг хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө өөрийнхөө л ирээдүйд зориулж хураах боломж тэр байсан. Хүн ихийг хураавал ихийг, багыг хураавал багыг л авна. Түүнээс биш Батцэцэгийн хөдөлмөрлөж хураасан мөнгийг Дондогт өгөхгүй. Хүн бүхэн цуглуулж, хуримтлуулсан мөнгөө хянаж болдог байлаа. Даанч харамсалтай нь улс төрийн популизм, бидний хэвшмэл ойлголтоос болоод тэр  санал санаачлагаа боомилчихсон юм.  Тэгээд хуучин тогтолцоо маань хэвээр үлдэж нийгмийн нэг хэсэг нь  ажил хийж санд мөнгө оруулж , ажил хийдэггүй хэн нэгэн маань бусдын  төлсөн мөнгөөр халамж хүртээд л зүгээр сууж байна даа. 

Популизм даатгалын салбарт хэрхэн аюулаа тарьж буй дараагийн жишээ бол малчид нь ямар ч нийгмийн даатгалын хураамж төлдөггүй байж төлбөр төлдөг биднээсээ илүү халамж хүртэж байна. Энэ бол цэвэр популизм. Малчдын санаа бодлыг богино хугацааны популист бодлогоор худалдаж авч буй тод жишээ. 

-Шинэ хуулинд малчдыг нийгмийн даатгалаа нөхөж төлөхөөр зохицуулж байгаа юм билээ? 

-Энэ нь хуучнаасаа нэг шат ахиж дэвшил гарч буй хэрэг.  Гэхдээ суурь өөрчлөлтийг авчрах уу гэвэл үгүй. Сүүлийн арваад жил төгрөгийн ханш уналаа. Үүнийг дагаад хүмүүсийн нийгмийн даатгалд төлдөг мөнгөний хэмжээ ч нэмэгдсэн.  Төгрөгийн ханш унахад албан байгууллагууд ажилтныхаа цалинг нэмж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалд цуглардаг мөнгө нь өснө. Нийгмийн даатгалын хураамжийг процентоор та бид төлдөг юм шүү дээ. Дунджаар 100 мянган төгрөгийн цалинтай хүн 25 мянган төгрөг нийгмийн даатгалд төлдөг байсан бол тэр хүний цалин 500 мянга болоход 125 мянган төгрөгийг даатгалд төлдөг болсон. Тэр их мөнгө хаачив?  Тэр мөнгөөр төсвийн цоорхой нөхөж байна. Төсвийн цоорхой хаанаас үүсэв? Нөгөө л хулгай, луйвар, улс төрийн бохир явдлуудаас бий болсон. Төсвийг сахилга батгүй захиран зарцуулснаас үүдсэн алдагдлыг иргэд, бид л олсноосоо төлсөөр байгаа нь шударга бишээр зогсохгүй луйврын шинжтэй.

-Төсвийн 15 орчим хувийг нийгмийн даатгалын сангаас бүрдүүлдэг юм билээ. Ер нь төсөв, нийгмийн даатгалын сан хоёр нэгнээ бүрдүүлдэг, нэгнээ нөхдөг энэ тогтолцоо юунаас эхтэй вэ? Үүнийг хэрхэн өөрчилж шийдэх боломж байгаа бол? 

-Үүнийг л бид хоёр ярьж байна. Нэгдүгээрт. Улсын төсвөөс нийгмийн даатгалыг салгах хэрэгтэй. Энэ бол нэг номерын хамгийн сайн арга. Хоёрдугаарт. Нийгмийн даатгалаас хулгай хийдэг, луйвар хийдэг нүх сүвийг бүгдэнг нь хаах чухал. Тэхгүй бол энэ сан руу хичнээн их мөнгө хийгээд яах юм?  Сая банк дампуурлаа л гэж байна, бид бүгд хамтдаа босгосон хэдэн зуун тэрбум төгрөг хамт дампуурчихлаа. Гуравдугаарт. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны зарчмаа нэрийн дансны зарчим болгож, түүндээ хатуу захирагдах нь зөв. Дөрөвдүгээрт. Өрсөлдөөн бий болгомоор байгаа юм. Нийгмийн даатгалын салбарт үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг төрийн бүтцээс гаргаад аж ахуйн нэгжүүд хийдэг хэлбэрт шилжих. Нийгмийн даатгалын үйлчилгээг хувийн, төрийн статустай аль ч байгууллага үзүүлдэг болох. Тавдугаарт. Төрөөс санхүүждэг нийгмийн давхаргын санхүүжилтийг төр өөрөө хариуцдаг байх.  Бүх давхаргаа адилхан нийгмийн даатгалд хамруулдаг болох шаардлагатай. 

Эв санааны зарчим гэдгийг чинь тухайн байгууллагын  хамт олон дотроо маш эвтэйхэн, шударгаар шийдээд явдгийг бид бүгдээрээ мэднэ. Хамт олны маань нэгэнд эрүүл мэнд, амь нас, амьдралын хүнд зүйл тохиолдоход бусад нь өөрийнхөө өгч чадах хэмжээгээр мөнгө цуглуулаад өгдөг. Дараа нь тэр тусламж авсан хүн дараагийн хүний зовлонгийн үед мөнгөө нийлүүлэх жишээтэй. Хүн бүр адилхан үүрэг хүлээж, тэгш эрх эдэлдэг. Ийм шударга зарчмыг иргэд үгүйлээд байна шүү дээ.  

-Нийгмийн даатгалын тогтолцооноос эв санааны зарчмыг хасах ёстой гэдэг байр суурийг тань хувийн хэвшлийнхний харгис санаа гэж зарим маань харах байх. Хувийн хэвшлийнхэн ашгийн төлөө л байгууллага шүү дээ гэж бас хэлнэ?

-Тэгж хараах ерөөх бүлэг зөндөө л байна байх. Эв санааны нэгдлийн суурь зарчим нь бүгдээрээ адилхан үүрэг хүлээж, тэгш эрх эдлэх. Ийм зарчимд суурилаагүй бол тэр нь лавтайяа эв санааны зарчим биш. Тэгээд ч энэ хуурамч нэртэй, зарчим нэртэй худал хаягаасаа  татгалзахгүй л бол энэ нийгмийн даатгалын тогтолцоо чинь одоохон элгээрээ  уналаа шүү дээ. Уначихсан ч байж магадгүй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бол өнөөдөр хөдөлмөрлөж байгаа иргэдийн ирээдүйд хэрэглэх мөнгө болохоос биш хэн нэгэнд туслах гэсэн хуримтлал огт биш. Энэ чигээрээ яваад байвал хөдөлмөрлөхгүй хэвтэж буй хэдийнхээ эгнээд бид хэдхэн жилийн дараа нэгдэх нь. Сайхан сонсогдож буй харгис тогтолцооны золиос болмооргүй байна шүү дээ. 

Цацагт хяруул гэж амьтан байдаг. Тэр яадаг вэ гэвэл аюул тулаад ирэхээр зугтаж яваад элс рүү толгойгоо шууд дүрдэг байгаа юм. Аюулаа харахгүй бол аюул намайг тойроод явчихна гэж бодож байгаа байдал гэнэ хөөрхий. Бид эв санааны нэгдэл гэдэг элсэн дотор толгойгоо шургуулчхаад яваад байж болохгүй биз дээ. Бидэнд сонголт алга. Бид өмнөө тулгарсан бодит аюулыг нүүр тулж харах хэрэгтэй. Өнөөдөр хэн хэнийг хараах, ерөөх нь сонин биш. 

-Төсвийн хулгай нийгмийн даатгалын  салбарт яаж мэдрэгдэж байна? Хулгайн арга замыг нь та харж байна уу?

-Бид бүгдээрээ л банк дампуурахыг  харлаа шүү дээ. Энэ бидний цуглуулсан хэдэн зуун тэрбум мөнгийг залгичхаж байна. Энэ л хулгай шүү дээ. Хулгайн нүх сүвийг мэддэг, тэрийг нь хянах хяналттай байсан бол бид ирээдүйд хэрэглэх мөнгөө хэнд ч алдахгүй байсан. 

-Нийгмийн даатгалын үр ашгийг хүртэхэд дундаж наслалт чухал. Энэ тогтолцоо хэр зөв явж байгаа бол? Монгол хүний дундаж наслалт дунджаар 70 орчим болсон. Тэтгэвэрт гарах нас бага багаар нэмэгдэж байна?

-Энэ тогтолцоог нарийн тооцож тогтоодог бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Актуар гэж нэрлэдэг. Бид энэ актуарын тооцоо судалгаанд захирагдаж явах учиртай ч,  сонгуулийн дөрвөн жилийн тогтолцооны онцлогоос урган гарч байгаа популист бодлогуудад боймлогдож байгаа нь  үнэн. Богино хугацааны ашиг хонжоо хайсан  хөтөлбөр, бодлогууд нь шинжлэх ухаанд суурилсан үндсэн эрүүл саруул зарчмаа хаачихаад байгаа юм.

Тэр тооцоо яах вэ энэ сонгуулийн үеэр ингэж хэлж батлаад, индэксжүүлээд гарчих хэрэгтэй байна гэж л яваад байна. Энэ бүхнийг зогсоох цаг нь болсон. Тиймгүй бол бид хэдэн төгрөг төлсөн ч ёроолгүй савны л үлгэр болно. Хичнээн мөнгө хуримтлуулахаар хийсэн ч популистуудын золиос болж, төсвийн цоорхой нөхөж, түшмэдүүдийн тансаг хэрэглээний төлбөрт явна.

Уг нь бол даатгалын тогтолцоо сайн байвал хүний нас уртасдаг. Хүний нас бол амьдрах орчны шууд тусгал нь юм шүү дээ. Урт насална гэдэг бол тэр хүний хөдөлмөрлөж үнэ цэнийг бий болгох боломж нэмэгдэж байна гэсэн үг. Бид энд машин , эд хөрөнгийн тухай биш хүний  амьдралын даатгалын талаар ярьж байна. Амьдралын даатгал бол эрт орой хэзээ нэгэн цагт заавал хүнд тохиодог, дайрч өнгөрөх амьдралын хүнд нөхцөлүүдийг даатгадаг. Машин байшингийн даатгал бол ондоо. Газар хөдлөхгүй, гал гарахгүй бол байшин эрсдэлгүй. Хичээгээд явбал жолооч заавал осол хийх албагүй. Гэтэл хүн заавал хөгширнө. Хүн бас өвдөх, үхэх нь үнэн. Тийм учраас заавал баталгаатай хамгаалалт, бэлтгэл хэрэгтэй. Ийм  чухал амьдралаа даатгаж байгаа салбар маань одоо ийм хүнд байдалд орчихсон  байгаа нь харамсалтай. 

-Даатгалын тогтолцоог зөвөөр хэрэгжүүлж чадсан улс орны жишээг та нэрлээч? 

-Даатгалын тогтолцоогоороо дэлхийд гайхагддаг орнууд бол Скандинавын орнууд. Сүүлийн үед Сингапур бас сайн гэгдэж байна. Тэгэхдээ нэг зүйлийг бид сайтар ухаарах хэрэгтэй. Тэдгээр орнуудад амжилттай байгаа нь манай оронд бас амжилттай байхын баталгаа биш шүү дээ. Шинэ машин шиг сайхан даатгалын  тогтолцоог гадаадаас аваад ирж чадахгүй. Ингэж бодоод байгаа бол бид бэлэнчлэх гээд л байгаа явдал. Манайхан амар, хялбар хирнээ сайн загвар гээд хайгаад байдаг. Тэр аюултай. Сингапур сайхан гээд би хэлчихлээ. Гэтэл түүнийг шууд хуулбал болохгүй. Нийгмийг бүрдүүлж буй маш олон харилцаа нь улс бүрт өөр өөр. Монголтой адилхан түүхтэй, сэтгэхүйтэй, уламжлалтай орон өөр байхгүй. Тийм учраас бид сайн загвараас санаа л авах ёстой. Бид уг нь хэнээс ч дутахгүй тогтолцоог бий болгоод гаргаад ирэх чадвартай. Бидэнд сэтгэлгээний эмх цэгц л дутаад байна. 

Уг нь даатгал гэдэг чинь сайн хөгжүүлж чадвал  дэд бүтцүүдийг санхүүжүүлдэг, банкнуудын санхүүжилтийн эх үүсвэр болдог, улсын төсөвт зээлүүлдэг  маш том тогтолцооны үүрэг гүйцэтгэдэг юм билээ. . 

-Бид хуулиа, тогтолцоогоо шүүмжилж, болохгүй гэдгийг нь хэлж байна. Гэвч хуулиндаа бид захирагдахаас өөр аргагүй биз дээ?  

-Улс төрчид нийгмийн даатгалын буруу тогтолцооны хор хохирлыг бидэнтэй адилхан л амсаж байгаа.  Тэд бидний дайсан биш. Алсын хараатай бодлого үгүйлэгдээд байна.  Тэдний гаргаж байгаа алдаа богино хугацааны популист бодлогууд юм. Цаашид ийм маягаар явах газаргүй. Зүгээр л бид алсын хараатай бодлогоор нэг зүгт харах ёстой чухал цаг үе дээр ирчихсэн гэж бодож байна. 

Гэтэл улс төрчид нь дүлий юм шиг тоглолтуудаа  хийж, бид наана нь уурлаж хараагаад юунд ч хүрэхгүй. Бүх талаасаа оролцож ярих хэрэгтэй. Ажил олгогч, засгийн газар, иргэн бусад талууд нийлээд заавал ярих хэрэгтэй, нөгөөх нь сонсох л шаардлага байна. 

Бид бүгдээрээ нийгмийн даатгалынхаа зорилгын талаар нэгдмэл ойлголттой болоогүй учраас бид харилцан хэлэлцэхэд  жаахан хүнд байх нь гарцаагүй. Гэвч үүнээс өөр гарц байна уу? . Улс төрчид төсвөө бүрдүүлэх гэж дайраад, иргэд миний ирээдүйн мөнгө өө гээд байдаг. Ийм ойлголтын, зорилгын зөрүүтэй.  Хууль гаргах эрхтэй хэдхэн хүн өөрсдийн үзэмжээр ийм том асуудлыг шийдээд байгаа нь харамсалтай. Тэгээд л бидэнд тайлбарлахдаа даатгалын чинь мөнгийг нэмэхгүй бол цалинг чинь өгч чадахгүй нь гээд л эргэж мурьдаг зальтай аргатай  болчхоод байна.

-Нийгмийн даатгал төлж буй хүн заавал тэтгэвэрт гарч байж, ямар нэг өвчин зовлонд өртсөний дараа даатгалынхаа үр шимийг хүртмээргүй санагддаг. 60 насандаа тэтгэвэр авахын тулд 40 жил мөнгө төлмөөргүй байдаг юм. Үүнийг иргэд тооцож гаргачхаад банкнаас зээл авч, визэнд орохын тулд л бид даатгал төлж байна гэж эсэргүүцэж байна? 

-Бид даатгалд мөнгө  төлж байгаа нь буруу биш. Хамгийн гол нь авч буй цаад байгууллага нь даатгалын үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийнх байх ёстой л гээд байгаа юм. Өнөөдөр нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд нь хүртэл  “байцаагч” гэсэн албан тушаалтай, бидэнд үйлчлэхгүй,  биднийг “байцаагаад” байна. Нийгмийн даатгалын зөвлөх, эрүүл мэндийн даатгалын менежер, мэргэжилтэн гэвэл илүү үйлчилгээний байгууллага юм байна гэж ойлгогдоно доо. Тэдний хувцас нь хүртэл цэрэг цагдаа шиг. Ийм л учраас нийгмийн даатгалын байгууллага нь иргэдэд  үйлчилдэг биш, харин  байцаадаг байгууллага, тогтолцоо болон хувирсан гэж шүүмжлээд байгаа юм .  

-Нийгмийн даатгалын үйлчилгээг хувийн хэвшлийн даатгалын компани гүйцэтгэж чадах үү?   

-Нийгмийн даатгалыг хуулиар хэрхэн тодорхойлсныг би авч үзсэн. Хуулин дээр томьёолсноор бол нийгмийн даатгалын сангийн мөнгө нь иргэдийн мөнгө мөн юм билээ. Иргэд өөрсдийнхөө хүнд хэцүү цагтаа хэрэглэх мөнгө гээд хуулиндаа бол биччихсэн байна лээ. Яг энэ нөхцөлд хувийн сектор, мэргэжлийн хүмүүс ороод нийгмийн даатгалын үйлчилгээг  яг ёс журмаар нь аваад явах бүрэн боломжтой харагдаж байгаа. Саяхан судалгаа хийж үзлээ. 

Тухайлбал, 2000 онд төрсөн иргэн 2021 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлнэ гэж тооцоход, нийгмийн даатгалын сан болон хувийн хэвшлийн даатгалын компанид төлөх хувь хэмжээ, авах тэтгэврийн хэмжээг харьцуулсан тооцооллыг доорх хүснэгтээс харж болно.

 

 

Тэтгэвэрт гарах жил

 

Тэтгэвэр авах жил дунджаар

 

Сард авах тэтгэврийн хэмжээ

Нийгмийн даатгалын сан 

Хувийн хэвшлийн даатгалын компани

Сард төлөх дундаж хураамж

Шимтгэл төлөх жил 

Сард төлөх дундаж хураамж

Шимтгэл төлөх жил

Эмэгтэй

2060

22 жил

2,5 сая

561 мянга

30 жил

350 мянга

25 жил

Эрэгтэй

2065

14 жил

6,7 сая

700 мянга

35 жил

430 мянга

30 жил

Тооцооноос үзэхэд хуулиар тогтоочихсон нийгмийн даатгалын шимтгэлийг нэг төгрөгөөр ч нэмэхгүйгээр бид иргэдэд очдог үйлчилгээний тоо хэмжээ, чанарыг үлэмж сайжруулж болмоор байна.  Тооцооныхоо үндэслэлд   итгэлтэй байгаа. Учир нь хулгай байхгүй, мэргэжлийн болно, нэрийн дансны зарчмыг хатуу баримтална, иргэд олон нийтийн хатуу хяналтад орно.  Ингэж хэлсээр, тооцсоор байхад л ажиллаж чадна гэсэн хүмүүсийг нь та нар цаашаа цаашаа энэ бол засгийн, төрийн юм гээд халгаадаггүй. Уг нь бол сонголт хийх эрхтэй байхыг л уг нь эрх чөлөө гээд байгаа юм. Энэ улс орон чинь эрх чөлөөтэй нь үнэн юм бол иргэд сонголт хийх эрхтэй баймаар байна. Ийм ч учраас  иргэдэд сонголтыг нь нээ гээд байгаа юм. Банкны салбарт энэ механизм аль эрт хэрэгжсэн. Бид Голомт, ХААН, Төрийн банкнаас сонгож үйлчлүүлдэг. Нийгмийн даатгал, даатгалын салбарт ийм сонголт хийх эрхийг нь л иргэдэд нээж өгөхийг шаардаад байгаа. Нийгмийн даатгалын салбарт хувийн хэвшлийнхэн ороод ирвэл Батын төлсөн мөнгийг Батын ирээдүйд зориулж зохих менежментийнх нь дагуу амжилттай хадгалж, удирдана л гэсэн санаа юм. Хувийн хэвшлийн үйлчилгээнд итгэхгүй байгаа иргэд төрийн өмчийн үйлчилгээ авах боломжийг нь бас нээлттэй байлгаад байвал жинхэнэ шударга өрсөлдөөн бий болж, иргэд л дундаас нь хожно доо. 

-Гэхдээ иргэдийн дунд улсын үйлчилгээ найдвартай, хувийн хэвшил биднийг шулна, мөлжинө гэсэн айдас байдаг? 

-Банкны салбараа л харах хэрэгтэй. Өрсөлдөөний явцад иргэд л хождог. Төрийн далбаан дор нуугдаж байдаг хулгайч нар мөнгийг нь авч идчихээд байхад хэн ч яаж ч чадахгүй л байна. Гэтэл хувийнхан мөнгийг нь идчихсэн бол өнөөдөр “ алуулж”, “ арьсаа хуулуулж “ байгаа байх. Тийм учраас л дийлэнх олон иргэдийн сонголт хувийн хэвшил дээр ирнэ гэж итгэж байна. 

Та хувийн тэтгэврийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7011 3366 утсаар болон дараах линкээр https://nlic.mn/tetgever зочлоорой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Damba (64.119.25.210)
    Mongolkhuu gej hund garaa solio naad company chin dampuurlaa
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (202.131.250.130)
    huvin niigmindaatgal bol butehguier.mongold tiim shudraga setgelgeetei hun bhgui uchraas.kafital bankig l hardaa
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 28 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 29 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 44 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 51 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 19 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК