Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"М-Си-Эс" группийн М банк үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ

2020-1-07
0
ЖИРГЭХ

“М-Си-Эс” групп М нэртэй дижитал банк байгуулах тухай мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Уг мэдээлэлтэй холбогдуулж тус группийн "М” төслийн санаачлагч, Судалгаа, хөгжүүлэлтийн багийн ахлагч Б.Тэмүүлэн “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.


Тэрбээр "Дэлхийн хандлагыг анзаарахад технологийн хөгжил бүх салбарт нэвтэрсэн. Үүнтэй холбоотойгоор санхүү, технологийн хослол буюу финтек гэх ойлголт хөгжиж байна. Улс орон бүр том банктай. Гэсэн ч алслагдмал амьдардаг, эсвэл банкны үйлчилгээ авах боломжгүй зэрэг олон шалтгаанаар том банкуудын хүрч чаддаггүй хэсэг байсаар байна. Тэр хэсэгт хандсан жижиг финтек стартап-ууд дэлхийд олноор бий болж байна.

Манайд банкны үйлчилгээ авч чадахгүй яваа хэсэг бий. Нийгмийн даатгал төлдөг, эдийн засгийн идэвхтэй хүн ам нэг сая 400 мянга орчим бий. Эднээс идэвхтэйгээр банкны харилцаанд орж чаддаг нь 800 мянгаар тоологдож байна.

Тэгэхээр цаана нь 600 мянга орчим хүн уламжлалт банкуудаар үйлчлүүлж чадахгүй яваа гэсэн үг. Үнэлгээнд нь хүрдэггүй, боломж бололцоо нь хумигдмал зэрэг олон шалтгаан бий.

Тэд банк бус санхүүгийн байгууллага зэрэг өндөр хүүтэй зээл өгдөг газруудаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Бид банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа тэр хэсэгт хүрч ажиллахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, байгууллагад зээл өгдөг банкуудын бизнес рүү орохгүй гэсэн үг. Төв банкнаас тусгай зөвшөөрөл өглөө л бол бид үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр М банк үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд ойролцоогоор 5-10 минутын дотор зээлээ авах боломж бүрдэх аж. Нэг үгээр, Зээлийн хороо зэрэг хүний оролцоотой ямар нэгэн үйл явц байхгүй юм. Харин тухайн иргэний эрсдэлийг үнэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кредит скоринг системийн хүрээнд зээл олгох юм байна.

М банк байгуулах төслийн тухайд БНСУ-ын “КТ” компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийжээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар БНСУ-ын хөрөнгө оруулалт байхгүй гэдгийг төслийн Судалгаа, хөгжүүлэлтийн багийн ахлагч Б.Тэмүүлэн онцолжээ. “Central tower”-ын нэг давхарт үйл ажиллагаа явуулах тус банк нь  бүх үйлчилгээгээ ухаалаг утсаар, интернэтээр хийх гэнэ. Тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд эхний ээлжид Улаанбаатар хотод ажиллахаар төлөвлөжээ. Улмаар хөдөө орон нутаг руу хандана гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Сонирхуулахад, тус банкнаас зээл авахад олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, барьцаа тавих шаардлагагүй.

Зөвхөн өөрийн санхүүгийн мэдээллийг оруулж зээл авах боломжтой, эсэхээ хурдан хугацаанд шалгуулахад болох юм байна. Хэрвээ чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлгүй бол, мөн зээлээ эргэж төлөх боломжтой байвал зээлжих эрх үүсэх ажээ.

“М Си Эс” группийн зүгээс банк байгуулах хүсэлтээ 2017 оны наймдугаар сарын 16-нд Монголбанкинд өгчээ. Төв банк тэдний хүсэлтийг хүлээн авч нэмэлт материал, мэдээлэл шаардсаныг мөн хүргүүлжээ. Харин 2018 оны гуравдугаар сарын 30-нд Төв банкнаас албан тоотоор М банк нь суурь бүртгэлийн програм хангамж, тоног төхөөрөмж, банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болох ёстой. Мөн банкны нөөц төвийг байгуулах шаардлагыг хангачихвал тусгай зөвшөөрөл олгоход ямар нэгэн асуудалгүй гэжээ.

Улмаар 2018 оны аравдугаар сарын 11-нд М банк бүх шаардлагыг хангасан байна гэсэн хариу өгсөн байна. Гэвч 2019 оны дөрөвдүгээр сард М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх гэсэн агуулгатай албан тоот тус группт хүргүүлснээр шүүхэд хандах шалтгаан болжээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.131.236.250)
    Олон нийтэд хэрэгтэй банкыг Зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа олон нийтэд тайлбарлах хэрэгтэй.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Одгэрэл (202.126.89.53)
    М банк чинь харин боломжийн банк нээх гэж байсан юум бишүү
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Egi (103.229.120.5)
    Nice!
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • DR (202.21.117.2)
    Монгол ч бай гадаад ч бай шинэ банк бий болж бж л цохилт өгөх бх. Хамгийн гол нь хүү маш багатай, хурдан шуурхай үйлчилгээтэй /цахим/ бвал бусад банкуудад шахалт өгч л таарна.
    2020 оны 01 сарын 08 | Хариулах
  • БББ (202.55.183.178)
    Хогын Женкогын хүсэлтээр хөгийн Зи -ийн хийж байгаа хавчилт Монголын хамгийн зөв менежменттэй гое компани энэ хэдэн монопол банкуудыг хазаарлах хэрэгтэй
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.117.2)
    ЛэндМН будаа болох нь ээ
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
    • mbank lendmn ees 10 dahin ih zardaltai, harin hen bi uldeh boldoo
      2020 оны 01 сарын 07
  • Зочин (66.181.177.211)
    Амжилт хүсье! Зав менежмент хэрэгжүүлдэг шүү MCS ! Хамгийн эрүүл сэтгэхүйтэй компани учир талархдаг. Женко л дандаа хавчаад бдгийн гайхмахр шүү .
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.93)
    M Ci Ec iin hiij baigaa biznesiig ni demjij baigaa yam getel mongoliin uls turd nuluuluh gej oroldoj baigaag ni demjihgui bn herev iim yam bolvol jinkhneesee mafiin shinjindee orno
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • чимэг-очир (202.21.98.34)
    монополи хэдэн банкыг номхруулах хэрэгтэй.
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.108.189)
    Үндэсний ганц том компани доо
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
    • зочин
      талаас илүү нь хонконгын хужаагынх шд.
      2020 оны 01 сарын 07
  • янжинлхам (202.55.188.83)
    маш зѳв. Ѳнѳѳдрийн ү.а явуулж байгаа банкнуудаас зээл авна гэдэг зүгээр л үлгэр. Бүрдүүлэх мат хараад л дургүй хүрдэг
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.31.191)
    "Эм-Си-Эс" -ийн хийсэн аливаа бизнес найдвартай, зөв шинжтэй байдаг учраас энэ санаачилгыг сайшааж байна!! Төв банкныхан хахууль өгөөгүй учраас дараад байж л дээ!!! Ерөөс төр оролцсон бүх юм бүтэлгүй, хүнд сурталтай, маанаг тэнэг байх юмаа??!!!
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    50 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 12 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    2 цаг 44 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    4 цаг 8 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    4 цаг 8 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    4 цаг 17 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    4 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    7 цаг 1 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    7 цаг 30 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    7 цаг 46 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    7 цаг 51 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    8 цаг 6 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 32 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    8 цаг 55 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    8 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    9 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 9 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    9 цаг 30 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК