Ховд аймгийн төв Ховд хотод Баруун бүсийн үндэсний спортын наадам болж байна. Баяр наадамд хүчит 128 бөх барилдаж буй бөгөөд аймгийн арслан цолтой ес, заан зургаа, харцага тав, аймгийн начин цолтой 20 бөх бүртгүүлэв.
Энэ барилдаанд аймгийн цол, чимэг олгох тул улсын цолтой бөхчүүдийг бүртгэхгүй ба бусад аймгийн бөхчүүд ч зодоглох боломжгүй юм байна. Бөхийн барилдааны хоёрын даваанд аймгийн арслан Г.Хишигбат, М.Эрдэнэжаргал нарын арслангууд залуу бөхөд унажээ.
Сэтгэгдэл (1)