ФИФА-ын шигшээ багуудын шинэ чансааг ирэх сарын 12-нд гаргана. Өнгөрсөн тав, зургадугаар саруудад чансаа шинэчлэгдээгүй болохоор тавдугаар сарын 24-нөөс хойш болсон олон улсын 350 тоглолтыг үндэслэж чансааг гаргах юм байна. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг зургадугаар сард Киргизстаны шигшээг 1:0-ээр хожсон юм.
Киргиз манайхаас чансаагаар 100 байр урд бичигддэг билээ. Манай хөлбөмбөгийн шигшээ баг өмнө нь 192 дугаар байрт бичигдэж байсан бол энэ сарын чансааны жагсаалтад 185 дугаар байрт бичигдэх боломж бүрдэж байна.