Ховд аймгийн төв Ховд хотод Баруун бүсийн үндэсний спортын наадам болж байна. Баяр наадамд хүчит 128 бөх барилдаж буй бөгөөд аймгийн арслан цолтой ес, заан зургаа, харцага тав, аймгийн начин цолтой 20 бөх бүртгүүлжээ. Бөхийн барилдааны дөрвийн даваанд зүүний магнай аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх залуу бөх Б.Дэнзэнсамбууд тахим буулгалаа.
Б.Баянмөнх энэ барилдаанд түрүүлэх бөхөд зүй ёсоор нэрлэгдэж байсан. Улсын цолонд ч хамгийн ойрхон бөх юм. Тэгвэл түүнийг давсан Б.Дэнзэнсамбуу нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ч.Батзориг зааны хүү юм байна. Б.Дэнзэнсамбуу мэргэжлийн сүмо бөхөд “Асахияма” дэвжээнд элсч, Асахирюү нэртэйгээр барилдаж байсан бөгөөд хоёр жилийн өмнө зодог тайлсан билээ. Одоо түүнд аймгийн начин цол хүртэхэд ганцхан даваа үлдлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)