Ховд аймгийн төв Ховд хотод Баруун бүсийн үндэсний спортын наадам болж байна. Баяр наадамд хүчит 128 бөх барилдаж буй бөгөөд аймгийн арслан цолтой ес, заан зургаа, харцага тав, аймгийн начин цолтой 20 бөх бүртгүүлжээ. Бөхийн барилдааны тавын даваанд залуу бөх Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан Б.Тайвангаар тав давж аймгийн начин цолны болзол хангалаа.
Тэрбээр өмнөх даваанд зүүний магнай хурц арслан Б.Баянмөнхийг ч хялбархан давсан. Б.Дэнзэнсамбуу нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ч.Батзориг зааны хүү юм. Тэрбээр хоёр жилийн өмнө бэртлийн улмаас мэргэжлийн сүмогоос зодог тайлсан ч өнөөдөр уугуул нутагтаа цол хүртлээ.
Энэ барилдааны үеэр Б.Дэнзэнсамбууг цолонд хүргэхэд улсын заан Б.Пүрэвсайхан нөлөөлсөн хэмээн ярьж байна. Б.Пүрэвсайхан заан барилдаагүй ч бөхчүүдийн ам авах цэгт очсон нь ийн олон хүнийг бухимдуулахад хүргэжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)