Ховд аймгийн төв Ховд хотод Баруун бүсийн үндэсний спортын наадам болж байна. Барилдааны зургаагийн даваанд сумын заан Г.Ганхуяг залуу бөх Б.Дэнзэнсамбууг давсанаар аймгийн заан цолын болзол хангалаа.
Г.Ганхуяг нь чөлөөт бөхийн ОУХМ цолтой, “Алдар” спорт хорооны тамирчин юм. Шинэ заан Г.Ганхуяг нь улсын харцага Н.Батзаяагийн удмын бөх бол унасан Б.Дэнзэнсамбуу улсын заан Ч.Батзоригийн хүү билээ. Г.Ганхуяг удахгүй арслан цолны төлөө аймгийн заан Б.Уртнасантай барилдана.