Ховд аймгийн төв Ховд хотод Баруун бүсийн үндэсний спортын наадам болж байна. Баяр наадамд хүчит 128 бөх барилдахад аймгийн арслан цолтой ес, заан зургаа, харцага тав, аймгийн начин цолтой 20 бөх бүртгүүлжээ. Аймгийн цол, чимэг олгох анхны барилдаанд Ховд аймгийн Булган сумын харьяат сумын заан Ганбаатарын Ганхуяг түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ.
Тэрбээр 2021 он гарсанаас хойш анхны аймгийн арслан цолтон болж, төрөлх нутаг Үенч сумынхаа түүхт 90 жилийн ойд бэлэг барьж байна. Харин Ховд аймгийн Үенч сумын харьяат, аймгийн заан Баатарын Уртнасан үзүүрлэж, заан цолоо баталлаа. Энэхүү баяр наадамд сумын заан М.Баяржавхлан, залуу бөх Б.Дэнзэнсамбуу нар аймгийн начин цол хүртлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)