“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл Туркийн бөх Туркийн Таха Акгюльтай хүрэл медалийн төлөө барилдлаа. Манай бөх Турк бөхөд 5:0-ээр ялагдсанаар олимпын медальтан болох боломжоо алдлаа.
Хэрэв манай бөх ялсан бол Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд “Москва-1980” олимпын наадмаас 41 жил тасарсан медалийг залгуулах байв.