Ховд аймгийн төв Ховд хотод Баруун бүсийн үндэсний спортын наадам боллоо. Баяр наадамд хүчит 128 бөх барилдахад улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу аймгийн арслан Б.Тайвангаар тав давж, аймгийн начин цол хүртлээ.
Тэрбээр зургаагийн даваанд энэ наадмын түрүү бөх Г.Ганхуягт унасан юм. Б.Дэнзэнсамбуу нь цагтаа мэргэжлийн сүмод Асахирюү нэртэйгээр барилдаж, хоёр жилийн өмнө зодог тайлсан бөх. Залуу бөх Б.Дэнзэнсамбуу хэн хэнийг давсаныг хүргэе.
Нэгийн даваанд: аймгийн начин Б.Хаш-Эрдэнэ
Хоёрын даваанд: аймгийн арслан Г.Хишигбат
Гурвын даваанд: аймгийн заан Д.Уламбаяр
Дөрвийн даваанд: аймгийн хурц арслан Б.Баянмөнх
Тавын даваанд: аймгийн арслан Б.Тайван
Сэтгэгдэл (2)