“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Камеруны Ж.Эссомбег ялсанаар олимпын хүрэл медаль хүртлээ. Тэрбээр олимпын медаль хүртсэн Монголын 30 дахь тамирчин болов.
Мөн “Лондон-2012” олимпын наадмаас С.Батцэцэг хүрэл медаль хүртсэнээс хойш есөн жилийн дараа медаль хүртэж байна. Ийнхүү Б.Болортуяа олимпын медальт чөлөөт бөхийн хоёр дахь эмэгтэй, Монголын зургаа дахь эмэгтэй тамирчин боллоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)