“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, олимпын наадмаас медаль хүртсэн Монголын 30 дахь тамирчин боллоо.
Мөн “Лондон-2012” олимпын наадмаас С.Батцэцэг хүрэл медаль хүртсэнээс хойш есөн жилийн дараа медаль хүртэж, олимпын медальт чөлөөт бөхийн хоёр дахь эмэгтэй, Монголын зургаа дахь эмэгтэй тамирчин болж байна. Ийнхүү манай улсын шигшээ баг “Токио-2020” олимпын наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа 205 орноос 69 дүгээр байрт жагсаж байна.
Сэтгэгдэл (1)