Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд өчигдөр эхэлсэн зүүн бүсийн уралдааны эрлийз бага насны ангилалд 70 даага шандас шалгаснаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Жаргалсайханы Уясахын хээр түрүүлэн ирж, түмэн олноо баясгав.
Аман үзүүд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Гэрлээгийн Батсайханы халтар, айрагт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Батбилэгийн Буяндэлгэрийн хээр, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Тод манлай уяач Н.Хүрлээгийн хар, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ариунболдын халзан айрагджээ.
Б.Жаргал