Өнөөдөр өглөө 6:00 цагт Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэлсэн олимпийн марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай Баярцогтын Мөнхзаяа уралдлаа.
Уралдаан 7:00 цагаар эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас дахин нэг цаг уралдааныг урагшлуулсан юм. Яг одоо Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байна. Гараанаас 88 тамирчин гарсан ч 35 км-ийн дараа 13 тамирчин уралдааны замаас гарлаа.
Манай харин Б.Мөнхзаяа шүд зуун тэвчиж 45 дугаар байрт орсоноор энэ олимпоо өндөрлүүллээ. Тэрбээр замаа 2:37.08 цагаар дуусгажээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)