Сэлэнгэ аймагт Төвийн бүсийн үндэсний спортын наадам болж байна. Энэ баяр наадмын эрлийз бага насанд 90 хурдан туурт хурд сориход Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын хамар цагаан хээр түрүүллээ. Түрүү морины уяа сойлгыг тод манлай уяач Б.Бат-Өлзий тааруулжээ.
Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Амарсайханы Билгүүдэйн халтар орсон бол айрагт Архангай аймгийн Тариат сумын Азхүүгийн зээрд, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Хоохорын Бадамсүрэнгийн хээр, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уяач Баттөрийн Ууганбаярын хээр тус туч хурдаллаа.