Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг фитнессийн ДАШТ өчигдөр эхэлсэн бөгөөд Монгол Улсын тамирчин С.Дуламрагчаа ахмадын ангилалд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байгаа юм. Тухайлбал, дэлхийн аварга С.Дуламрагчаагаас гадна А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх нар өрсөлдөж байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.