Цахим гүйлтийн ДАШТ-ийн хоёрдугаар шатны өрсөлдөөн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 3-нд болсон бөгөөд Монгол Улсын баг 700 хүний бүрэлдэхүүнтэй оролцов. Тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд эцсийн шалгаруулалт өнөөдөр эхэлж, энэ сарын 10-нд өндөрлөх юм. Тэмцээнд 13 болон түүнээс дээш насныхн “Running World Cup” аппликейшнд бүртгүүлснээр оролцох боломжтой. Тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах юм.
Б.Жаргал