Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олимпын дэвжээнд гарч болох шударга бус үйлдлийг таслан зогсоож чадсан гэлээ

2021-10-27
0
ЖИРГЭХ

Үндэсний олимпын хороодын холбоо (ҮОХХ)-ны XXV ерөнхий ассамблей орчин үеийн олимпын өлгий нутаг Грек улсад, тэр дундаа олимпын бурхан Зевсийн төрсөн газар болох Крит арлын Ираклион хотноо амжилттай болж өндөрлөлөө. Ковид 19 цар тахлын улмаас 2020 онд БНСУ-ын Сөүл хотноо болох байсан ерөнхий ассамблей цуцлагдсан хэдий ч ҮОХХ-ноос 2022 оны аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ үеэр ҮОХХ-ны ерөнхийлөгчийн сонгууль явагдана. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Робин Мичелл нэр дэвших сонирхолтой байгаагаа өөрийн тавьсан илтгэлийн үеэр илэрхийлсэн юм.

Энэ жилийн ассамблейд 206 улсын ҮОХ-дын төлөөлөгчид, тив тус бүрийн зөвлөл холбоод, олон улсын спорт холбоод, олимпын наадмыг Зохион байгуулах хороод нэгэн дээвэр дор цугларч, спорт олимпизмын үйл хэрэгт болж буй үйл явдлын мэдээлэл солилцох, ҮОХХ-ны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөв төлөвлөгөө батлах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ОУОХ-ны цаг үеийн мэдээ мэдээлэл сонсох, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, ҮОХ-д хамтран ажиллах санал солилцох болон ирэх олимпын наадмуудын зохион байгуулагчид тайлан мэдээллээр хангах зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээ болов. Энэ удаагийн хуралд 149 орны төлөөлөгч биечлэн оролцсон бол 57 ҮОХ цахимаар оролцлоо.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Бид бүгд нэгэн зорилгын дор нэгдэж, дүрэм журмыг чанд сахин биелүүлж чадсанаар “Токио-2020” олимпын наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ бол цар тахлын хүндхэн үед ч спортын томоохон арга хэмжээг зохион байгуулж болохыг дэлхий дахинаа харуулж, итгэл найдвар түгээснээс гадна урт хугацааны хөл хорионы дараа тамирчдадаа боломж олгосон түүхэн үйл явдал байлаа. Удахгүй болох “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд мөн энэхүү журмын дагуу амжилттай оролцохыг хүсье” гэв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Цар тахлын дэгдэлтийн хүнд үед нэг жилээр хойшлоод байсан олимпын наадам болох эсэх нь ч тодорхойгүй, тамирчид болон оролцогч талуудын маш олон асуудлын дунд олон шөнийг нойргүй өнгөрөөж, тухай бүрт нь стратеги төлөвлөлтөө өөрчлөн, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч тасралтгүй ажилласны үр дүнд бид олимпын наадмыг эрүүл, аюулгүй зохион байгуулснаас гадна бид нэгдэн нийлж чадсан цагт спортоор дамжуулан хүн төрөлхтөнд итгэл найдвар, эв нэгдлийг өгч чадахаа харууллаа” гэсэн юм.

Токиогийн олимпын наадмаас нийт 93 улс медаль хүртсэн байна. Хойд Солонгос улс баг тамирчдаа олимпын наадамд оролцуулаагүйн улмаас ОУОХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн билээ. Энэхүү шийдвэрийг Азийн олимпын зөвлөл мөн дэмжиж байгаагаа илэрхийлэн гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн бөгөөд ингэснээр АОЗ-ын ивээл дор зохиогдох наадмуудад Хойд Солонгос улс баг тамирчдаа илгээх боломжгүй болоод байна.

Олон улсын шинжилгээний агентлаг болон Дэлхийн допингийн эсрэг агентлагтай нягт хамтран ажиллаж, олимпын наадамд оролцох бүх тамирчныг допингийн шинжилгээнд хамруулснаар олимпын дэвжээнд гарч болох шударга бус үйлдлийг таслан зогсоож чадсан байна. Энэхүү сайн жишээг цаашид үргэлжлүүлж, ҮОХ-дыг хамтран ажиллахыг уриалав.

Хуралд урилгаар Грек улсын Спортын дэд сайд , Грекийн ҮОХ-ны ерөнхийлөгч Исидорос Коувелас болон Олон улсын олимпын академийн еөнхийлөгч нар оролцож үг хэллээ.

ҮОХХ-ны ерөнхий ассамблейн эхний өдөр ҮОХХ-ны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулав. Тухайлбал,

-ҮОХХ-ны хурлыг Удирдах зөвлөлөөс санал болгосон тохиолдолд зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан видео хэлбэрээр хийх, санал хураах боломжтой байна

-Удирдах зөвлөлийн саналын эрхтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хамгийн багадаа 30 хувь байна

-Удирдах зөвлөлийн сул орон тоон дээр сонгогдсон гишүүний хүчин төгөлдөр байх хугацаа нь өмнөх гишүүний хүчинтэй хугацаагаар тооцогдоно гэсэн гурван чухал заалтыг энэ үеэр батлав.

Ерөнхий ассамблейн үеэр “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон шилдгийн шилдэг тамирчин, багийг шалгаруулж, онцгой амжилт үзүүлсэн ҮОХ-дод шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд:

-Шилдэг эрэгтэй тамирчнаар марафон гүйлтийн аварга Кенийн Элиуд Кипчоге

-Шилдэг эмэгтэй тамирчнаар Канадын усанд сэлэгч, Токиогийн олимпын алт, мөнгө, хүрэл медальт Маргарет Макнейл

-Онцгой амжилт үзүүлсэн тамирчнаар дөрөв дэх олимпдоо дараалж түрүүлсэн сонгомолын бөх Кубын Михаин Лопес

-Онцгой амжилт үзүүлсэн ҮОХ-гоор Японы ҮОХ

-Эрэгтэй шилдэг олон тамирчинтай төрөлд Италийн трэкийн дугуйн баг

-Эмэгтэй шилдэг олон тамирчинтай төрөлд Эстонийн туялзуур сэлэмний баг

-Шилдэг эрэгтэй багаар Японы бейсболын шигшээ

-Шилдэг эмэгтэй багаар Шинэ Зеландын регбийн шигшээ тус тус шалгарав.

Олимпын наадмаас анхны алтаа авсан Бермуда, Филиппин, Катар, анхны медалиа авсан Буркина Фасо, Сан Марино, Туркменистан улсын төлөөлөлд түүхэн амжилтыг нь илэрхийлсэн диплом гардуулав. Мөн Австралийн ҮОХ-ны ерөнхийлөгч Жон Коатесийг олимпын хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОУОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа.

2019 онд анх удаагаа Катар улсын Доха хотноо болсон Дэлхийн элсний наадмыг 2023 онд Индонези улс зохион байгуулах сонирхлоо илэрхийлснийг хүлээн авав. 2019 оны Дэлхийн элсний наадамд Монгол Улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг эрхээ авч оролцсон бөгөөд эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    саяхан
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    4 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    11 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    53 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    1 цаг 3 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    10 цаг 46 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    16 цаг 39 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    17 цаг 54 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    17 цаг 56 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    20 цаг 35 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    20 цаг 42 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    21 цаг 37 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    21 цаг 48 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    23 цаг 20 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    23 цаг 36 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    23 цаг 46 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    23 цаг 47 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК