АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод жюү жицү бөхийн өсвөр үеийнхний ДАШТ болж байна. Энэ тэмцээнд өрсөлдсөн Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарлаа. Тэмцээний хөвгүүдийн 37 кг-ын жинд Б.Билгүүнтэй алтан медаль хүртсэн бол 55 кг-д Б.Тэмүүлэн хүрэл, охидын 48 кг-д Г.Энхжин мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү Абу Дабиг зорьсон манай өсвөрийн жюү жицүчид эх орондоо иж бүрдэл медальтай ирэх нь тодорхой болж байна.
Б.Жаргал