Олон улсын олимпын хорооноос “Olympic Solidarity” хөтөлбөрийн хүрээнд тамирчин, дасгалжуулагчдад тэтгэлэг олгож байна. Энэ хүрээнд буудлага спортын баг тамирчид тус хөтөлбөрт хамрагдсаар ирсэн бөгөөд тэтгэлэг нь тухайн хөтөлбөрийн дүрэм журамд заасны дагуу олгогдохгүй байгаа хэмээн Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир үзэж байна.
2000-2020 он хүртэлх тус тэтгэлэгт хамрагдаж ирсэн тамирчин, дасгалжуулагчтай хийсэн гэрээний хувь болон улирал бүр гаргаж ОУОХ-нд илгээдэг архивтай танилцах хүсэлтийг гурван удаа гаргажээ. Өдийг болтол албан хариу ирүүлээгүй юм байна. Түүний гол шаардлага бол тамирчин О.Гүндэгмаа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Ц.Мөнхбаяр, Н.Баяраа, Ц.Анударь, Э.Даваахүү, дасгалжуулагч Л.Ундралбат, Ц.Өлзийбаяр, Ж.Ганхуяг, Д.Лхадорж нартай хийсэн тэтгэлэгийн гэрээ болон улирал бүр явуулдаг тайлантай танилцахыг шаардаж буй юм. Хэрэв түүний шаардлагын хариуг өгөхгүй бол ОУОХ-нд хандаж, МҮОХ-нд шалгалт явуулах хүсэлт гаргана хэмээн мэдэгдлээ.
Б.Жаргал