МҮОХ-ны хурлын танхимд өчигдөр Монголын дугуйн холбооны “Тамирчдын зөвлөл”-ийн анхдугаар хурал болов. Хурлаар тус зөвлөлийн даргаар Ази тивийн аварга Б.Марал-Эрдэнийг сонгожээ. Хуралд оролцсон гишүүдийн 75 хувь нь түүнд итгэл үзүүлсэн байна. Энэ үеэр “Тамирчдын зөвлөл”-ийн бүтэц зохион байгуулалт, Тамирчны ёс зүйн дүрэм, эрх үүргийн талаар хэлэлцжээ. Б.Марал-Эрдэнэ нь гавьяат тамирчин, нэрт дугуйчин Ж.Өлзий-Орших агсны шавь бөгөөд Азийн оюутны АШТ-ээс хүрэл, багийн алтан медаль, 2016 онд залуучуудын Ази тивийн АШТ-ээс хувийн гараанд алтан медаль хүртэж байсан шилдэг дугуйчин юм.
Б.Жаргал