УОК-ийн шийдвэрийн дагуу үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр үзэгчтэйгээр зохион байгуулж болохоор болсон. Энэ шийдвэрийг гарснаас хойш Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаанууд үзэгчтэйгээр зохион байгуулагдах болж байна. Энэ дагуу арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг танилцуулъя.
Одоогоор Монгол бахархлын өдрийн барилдаан, Бүх цэргийн наадам-2021 барилдаан Монгол бөхийн өргөөнд болоод байгаа. Тэгвэл энэ сард улс, аймгийн цолтой бөхчүүдийн дахин хоёр ч барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Нэг нь чансаагаараа Үндэсний их баяр наадам, Цагаан сарын барилдааны дараа эрэмбэлэгддэг Улс тунхагласны ойн баярын барилдаан. Улс тунхагласны өдөрт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдий барилдаан уламжлал ёсоор арваннэгдүгээр сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ барилдаанаас өмнөхөн буюу арваннэгдүгээр сарын 21-нд улс аймгийн алдар уолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөн мөн болох бөгөөд энэ нь улсын аварга П.Бүрэнтөгсийн үүсгэн байгуулсан “Бүрэн Монгол” ТББ-ын нэрэмжит барилдаан байх нь ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)