Монголын Үндэсний Бөхийн Холбоо, "Бүрэн Монгол" төслөөс хамтран зохион байгуулах Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2021 оны 11-р сарын 21-ний Ням гарагт 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны үеэр үзэгчдийн дундаас 3 азтан тодруулах бөгөөд азтанууддаа
1. “Чикаго” спорт барааны дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг,
2. Дунд гарын “хас” чулуун хөөрөг,
3. Супер азтанд Монгол улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн адуун сүргээс хээр зүсмийн морь бэлэглэнэ.
Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 19, 20-ны 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.
Сэтгэгдэл (1)