Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын зааланд энэ сарын 27-нд өнөө жил тус аймгийн баяр наадамд түрүүлсэн хурц арслан М.Адъяахүүгийн чимэх мялаах 64 бөхийн барилдаан болно. Энэ барилдаан оролцох бөхчүүд, бөх үзэх үзэгчдэд вакцины гуравдугаар тунд хамрагдсан шинжилгээний бичиг дээр үндэслэж оролцуулах юм байна. М.Адъяахүү нь 2011 онд сумын заан, 2015 онд аймгийн харцага, 2019 онд аймгийн арслан, 2021 онд хурц чимэг нэмсэн юм.
Б.Жаргал