Төв аймгийн ургацын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан тус аймгийн Биеийн тамир, спортын ордонд болж байна. Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, харцага Б.Бат-Өлзий, Ц.Мөнхбаяр, начин Л.Лха-Очир, Б.Хишигбаатар тэргүүтэй 128 бөх барилдаж байна. Зүүний магнай гарьд Ө.Бат-Орших саяхан Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн бол хоёр хоногийн өмнө шинэхэн цолоо гардан авсан Ц.Мөнхбаяр харцага цолтой анхны барилдаандаа хүч үзэж байгаа юм.
Б.Жаргал