Жүдо бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордны жүдо бөхийн шигшээ багийн зааланд болж байна. Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн тэмцээнд өнөө цагийн жүдо бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг хүчтэнгүүд зодоглож байна. Энэ тэмцээн Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Тэмцээнд түрүүлсэн тамирчин тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөх эрх авна гэв.
Б.Жаргал