“Бүрэн монгол” төрийн бус байгууллагаас Үндэсний бөхийн өнгөрсөн, одоо, ирээдүй сэдэвт форум зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг нээж, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав үг хэлэв.
"Монгол бөх бол олон зууны тэртээгээс өвлөгдөж ирсэн бидний өв соёлын салашгүй нэг хэсэг, бүдгэрүүлж болохгүй үнэт өв билээ. Монгол бөх түүхэн хөгжлийнхөө явцад ямагт ард түмэн, олон нийтийнхээ анхаарлын төвд байж ирсэн. Одоо ч байгаа. Өөрөөр хэлбэл, монгол эр хүний бие, бялдар, оюун санааны төлөвшлийн түвшинг илэрхийлж байсан учраас олон түмний анхааралд байдаг нь зүй ёсны зүйл юм. Монгол бөхөөр хичээллэж байсан олон бөх тив, дэлхий, олимпын наадамд монгол үндэстэн, монгол эр хүн гэдэг тодорхойлолтын дэлхий, олон нийтэд гаргаж өгсөн байдаг. Даяаршлын энэ эрин үед үндэсний өв соёл, үндэсний спорт, бусад зүйлийг үгүйсгэдэг, өөрөөр хардаг хэсэг бүлэг төлөөлөл нийгэмд үүссэн. Энэ сөрөг зүйлээс үндэсний бөх, үнэт соёлоо хамгаалахын тулд эрдэмтэн судлаачид, ахмад бөхчүүд, одоо барилдаж буй бөхчүүд, бөхийн холбооны хамт олон энэ тал дээр анхаарлаа хандуулахаас өөр аргагүй болж байгаа. Үндэсний бөх оршин тогтнох гол зүйл бол цол олгох уламжлал гэж үздэг. Үндэсний бөхийн холбооны 2002 оноос эхэлсэн маргаан 2021 онд дуусгавар болж, Удирдлагын маргаантай асуудал дууссан гэж үзэж болно" гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)