Монголын жүдо бөхийн холбоо үүсэж хөгжсөний 50 жилийн хүрээнд зохион байгуулж буй жүдо бөхийн залуучуудын УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болов. Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул, эмэгтэйчүүдэд гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб тэргүүлжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Э.Мөнхбаатар, -100 кг-д Б.Хүдэрчулуун, 90 кг-д Б.Мөнхбаяр, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 66 кг-д А.Өсөхжаргал, 60 кг-д К.Ёолк нар алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд С.Буянзаяа, -78 кг-д Б.Ням-Эрдэнэ 70 кг-д С.Лхагвадулам, 48 кг-д Г.Бүрнээбаяр, 52 кг-д 57 кг-д Ц.Гал-Од, 63 кг-д Т.Есүй нар жин тус бүртээ аваргалжээ.