Монголын оюутны спортын холбооны Чуулган “Red Rock” цогцолборт боллоо. Чуулганы үеэр 2020, 2021 оны шилдэг оюутан тамирчны өргөмжлөлийг гардуулсан байна. Шатрын оюутны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан, ДШХМ Э.Хулан 2020 оны шилдэг тамирчин болов. Мөн 2021 оны шилдэг оюутан тамирчинаар чирлидингийн Ази тивийн онлайн тэмцээний мөнгөн медальт, ҮБТДС-ий оюутан, спортын мастер Б.Шүүдэрцэцэгийг шалгаруулжээ.
Б.Жаргал