Сагсанбөмбөгийн хоёр холбооны маргааны улмаас олон жилийн хугацаанд нэгдсэн лиг болон олон улсын тэмцээнд явж чадаагүй тамирчид болон холбоод нэгдсэнээ мэдэгдлээ. Хоёр лигтэй байсан Монголын сагсан бөмбөг нэгджээ. Өчигдөр гарсан мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан үл ойлголцолд цэг тавьж бүх талууд нэгдэн, нэгдсэн лигт оролцохоор боллоо. 10 гаруй жил үргэлжилсэн сагсанбөмбөгийн маргаан талцал албан ёсоор дуусч, нэг зүгт харж байна.
- Монголын Сагсан бөмбөгийн холбоо
- Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо
- Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо
- Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо
- Сагсан бөмбөгийн тоглогчдын "Ирээдүй" холбоо
Нэгдсэн лигт 12 баг оролцоно. 10 багийн нэр тодорсон бол нэмэлт хоёр эрхийн төлөөх тоглолтуудыг удахгүй тов зарлан явуулахаар тогтлоо” гэв.