Дэлхийн домогт хөлбөмбөгч Диего Марадона жилийн өмнө таалал төгссөн. Аргентины эмч, сэтгүүлч Нельсон Кастро “Марадонагийн эрүүл мэнд жинхэнэ түүх” нэртэй ном хэвлүүлэн бүтээжээ. Түүнээс “Марадонаг зүрхгүй оршуулсан уу” хэмээн сэтгүүлч асуухад "Зарим танхай фэнүүд Марадонагийн зүрхийг хулгайлах төлөвлөгөө боловсруулсан байсан. Ингэхийг нь урьдчилж мэдсэн болохоор түүний зүрхийг салгаж авсан. Марадонаг зүрхгүй оршуулсан гэдэг үнэн. Марадонагийн зүрх хагас кг татсан, маш том зүрх байсан” хэмээн хариулжээ.