Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн УАШТ болж өндөрлөлөө. Зургаа дахь удаагийн тэмцээний +120 кг-ын жинд ширүүн өрсөлдөөн өрнөж, З.Ирээдүй суултын төрөлд 330 кг-ыг амжилттай өргөснөөр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. З.Ирээдүй нь өнгөрсөн жил болсон “Стронг мен” тэмцээнд түрүүлж, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан шилдэг тамирчин юм.
Б.Жаргал