Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё есөн өдрийн ард гарлаа. Дээд зиндааны тэргүүн бөх, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хүчтэй өрсөлдөгч Такаясүг давснаар унаагүй (9:0) тэргүүлж байна. Түүнтэй хамт тэргүүлэгчийн эгнээнд озеки Такакейшо (9:0) бичигдэж байгаа юм. Тэгвэл Монголын сүмочдын амжилтыг дурдвал Ичиножо А.Ичинноров (3:6), Кирибаяама Б.Лхагвасүрэн (3:6), Хошорюү С.Бямбасүрэн (4:5), Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан (5:4) үргэлжлүүлж байна.
Б.Жаргал