Монгол бөхийн хөгжил анхдугаар форум боллоо. Энэ үеэр улсын харцага Д.Батболд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Т.Өсөх-Ирээдүй харцага ёс зүй талаар ярьж байна. Бөхийн ёс зүй бол допингтой холбогдоно. Ёс зүйтэй байхын тулд бөхчүүд өөрсдийнхөө толгойд л жаахан юм хийчихэе. Өөрсдөөсөө эхлэе. Монголын ард түмний хайр хишиг бөхчүүд бидэнд багадаагүй. Допинг хэрэглэхээ болъцгооё. Удаа дараа илэрч байна. Монгол бөхийн манлай цолтонгуудаас допинг илэрлээ. Энэ нь бөхчүүд бидний ёс зүйгүй, хариуцлагагүй байдлаас болж байгаа. Бөхийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс рүү ус цацахаа болъё. Ёс зүйтэй байлгахын тулд хуулийн хариуцлагыг нь чангалж өгье. Бөхийн төлөө гэсэн сэтгэл аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, харцага Т.Өсөх-Ирээдүйгийн бөхийн төлөө сайн сайхан зүйл хийж байгаа хөдөлмөр, үнэ цэнийг үнэгүй болгож харагдуулахгүй байя" гэлээ.
Б.Жаргал