Биатлоны олимпын хошой аварга, дэлхийн зургаан удаагийн алтан медальт Ольга Медведцева ОХУ-ын Красноярск хотын Биатлоны академийн захирлаар томилогдлоо. Красноярскийн спортын сайд, дэлхийн гурван удаагийн аварга Павел Ростовцев өчигдөр түүнийг танилцуулсан. Тус академийн шинэхэн захирал Медведцева нь тус хотод төрж өссөн юм. Өдгөө ОХУ-ын шигшээ багт данстай Светлана Миронова, Маргерита Васильева, Наталья Гербулова нар тус академиас төрөн гарсан юм.
Б.Жаргал