Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё 10 дахь өдрөө болов. Өнөөдөр дээд зиндааны тэргүүн бөх, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10:0) нутаг нэгт Хошорюү С.Бямбасүрэнг (4:6) давж ганцаар тэргүүлж эхэллээ. Тайлбарлагч түүнийг “Хөдлөшгүй чулуу” хэмээн зүйрлэн хэлсэн байна. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдөж байсан озеки Такакейшо (9:1) өнөөдөр унасан юм. Монголын хамгийн ахмад сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил давсан (8:2)-аар качикоши хийв. Тэрбээр тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд жагсаж байгаа. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан давсан (6:4) бол Ичиножо А.Ичинноров (4:6), Кирибаяма Б.Лхагвасүрэн (3:7) нарын хувьд байдал хүнд болж ирлээ.