Олон улсын боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгч Умар Кремлёв Азийн улс орноор айлчлал хийж байгаа бөгөөд манай улсаас эхлүүлсэн. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар нартай уулзаж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Монголд хийсэн айлчлалын үр дүнд манай оронд боксын олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаан зохион байгуулах боломжийг судалсан юм. Тэгвэл Умар Кремлёв өдгөө Паластин улсад айлчилж, тус улсын ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзжээ. Пластины ерөнхийлөгч боксын спортод элэгтэй нэгэн бөгөөд Дубайд болсон Азийн АШТ-д баг тамирчидээ илгээсэн болохыг онцлов. Мөн боксын бэлтгэл сургуулилтын цогцолбор барьж байгуулах болсноо хэлсэн байна. Харин Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв Паластины боксчдод 500 ширхэг боксын ид материалын бэлэг гардуулжээ.
Б.Жаргал