Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийг манай спорт сонирхогчид андахгүй. Тэр “Красноярск-2019” Универсиад наадамд эх орноо төлөөлөн оролцож, хэдийнэ танил болсон. Г.Марал-Эрдэнэ НЬ Швейцарийн Люцерн хотод ирэх сарын 11-нд эхлэх дэлхийн оюутны Универисад наадамд амжилтаа ахиулна хэмээн бэлтгэл сургуулилтаа хангаж байлаа. Монгол Улсын нүүр царайг тахалдаг ганц тамирчин нь тэр юм. Харамсалтай нь түүний тус тэмцээнд оролцох зардал шийдэгдээгүй гэв. Спортын салбарт уран гулгалт мэтийн өвлийн спортынхныг хэзээнээс шоовдорлож ирсэн энэ буюу. Хувийн хэвшилийнхэн битүү дээвэртэй мөсөн ордон барьж үлгэрлэсэн. Гэвч манай спорт хариуцсан улсын байгуулга нь урдаа барьдаг ганц уран гулгалтын тамирчинаа дэмждэггүй нь харамсалтай. Спортын салбарыг Ерөнхий сайдын шууд мэдэлд оруулснаар баг тамирчдын амжилт илт ахина гэж хэн хүнгүй харж байсан юмсан.
Б.Жаргал