Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын зэрэглэлтэй шүүгчдийн сургалт Төв аймаг дахь Бэлтгэлийн баазад болж байна. Энэ сургалтад 29 шүүгч футзалын дүрмийн талаар анализ хийж, шалгалт өгч мэдлэгээ хуваалцаж байгаа юм. МХБХ-ны Шүүгчдийн хэлтээс О.Жаргалсайхан хандлагын талаарх илтгэл тавьсан нь шүүгчдэд сонирхолтой байжээ.
Б.Жаргал