Монгол улсад анхдугаар үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт эхэлнэ.
28 дахь удаагийн барилдаанд одоогийн байдлаар улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд М.Бадарч, заан Д.Анар, харцага О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд барилдахаар одоогийн барилдахаар бүртгүүлжээ.
Бүртгэл 18.00 хүртэл үргэлжлэх юм. Энэхүү барилдааныг 1984 онд анх зохион байгуулахад дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. Тэгвэл 1990 оноос өнөөг хүртэл 28 удаа зохион байгуулахад 1996, 2009, 2020 онд өнжиж байв. Улс тунхагласны ойн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаа түрүүлж, дархан аварга А.Сүхбат гурван үзүүрлэсэн нь өдгөө шинэчлэгдээгүй амжилт. Тус барилдаанд улсын заанаас дээш цолтон түрүүлсэн бөгөөд заан Ц.Баярсайхан, С.Хүрэлбаатар нар энэ барилдааны түрүү хүртсэн хамгийн бага цолтой нь юм.
Б.Жаргал