АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн их дуулга болж байна. Тэмцээнд манай улсаас 20 бөх зодоглож байгаа бөгөөд өчигдөр манай гурван бөх медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медалийн барилдаанд Францын бөхийг ялсан юм. Мөн 52 кг-ын жинд Б.Хорлоодой медалийн төлөөх барилдаанд Мароккогийн бөхийг илт илүүрхжээ. Тэгвэл 57 кг-ын жинд Л.Энхрийлэн Английн жүдочийг ялснаар Монголын багийн гурав дахь хүрэл медалийг хүртлээ. Өнөөдөр манай гол найдвар олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар дэвжээнд гарна.
Б.Жаргал