Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё 13 өдрийн ард гарлаа. Өчигдөр башёг тэргүүлэгч, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давснаар нэг ч унаагүй ганцаар тэргүүлж байна. Түүний ард маэгаширагийн 15-аас гарч барилдаж буй Абе хоёр унаатай нэхэж байна. Өнөөдөр тэд тааран барилдах бөгөөд энэ өрсөлдөөнөөс хамаарч түрүү бөх тодрох боломжтой юм.
Үндсэндээ Тэрүнофүжи өнөөдөр давсан тохиолдолд маргаашийн барилдаанаас үл хамаарч түрүүлэх боломжтой. Монгол сүмочдоос Ичиножо А.Ичинноров /5-8/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /5-8/, Хошорюү С.Бямбасүрэн /5-8/, Тамаваши Мөнх-Оргил /9-4/, Чиёошома Мөнхсайхан /7-6/ даваатай байна. Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа авч айдгаа ардаа хийсэн бол манай гурван залуу сүмоч качикоши хийж чадахааргүй боллоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)