Шведийн Идре хотод биатлоны "Бээжи-2021" өвлийн олимпын наадмын эрх олгох тэмцээн болж байна. Өнөөдөр тэмцээний хоёр дахь гараанд манай улсын зургаан тамирчин уралдах юм. Эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт төрөлд Э.Энхсайхан гарааны 16-гаар гарч уралдах бол Т.Ариунболд 95, Ц.Адъяажаргал 86, О.Гантулга 135-аар гарч уралдах юм байна. Харин эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт төрөлд М.Должинсүрэн 79, М.Ариунтунгалаг 86-гаар гарч уралдана.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)