зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Магалжав:  Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш ойрын хүмүүс, багш нараас нь асууж хайсан нь зөв

2021-12-09
0
ЖИРГЭХ

-МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.


-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаж гаргав уу?

Тийм ээ. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн 5, 6-р сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл дөрөв жил, давтан бол найман жил барилдах эрх хасна гэж заасны дагуу шийдвэрлэсэн. 

-Таныг цахим орчинд улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид түүнийг хэлмэгдүүлж байна, мөн захиалгаар ийм шийтгэл ноогдуулж байна гэсэн шүүмжлэл их яригдаж байгаа талаар хариулна уу?

-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж.  Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин Монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.  Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Одоо олон зуун залуус бөхийн  бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр эрхлээд бөх болохоор зорьж байна.  Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой.

-Тохиолдлоор нэг хүн хоёр удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу?

-Надад ч бусад олон бөхөд ч энэ дөрвөн залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө хохироож бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргав. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, “Ханхэнтий” аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв.

-Улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид бухимдаад байгаа нь адилхан допинг хэрэглэсэн аварга Н.Батсуурь даян аварга цол аваад мөн барилдах эрхээ 11 сараар хасуулсан, харин нөгөө бөх нь найман жил хасууллаа гэдэгт байх шиг байна?

-Бухимдаад байгаа нөхөд нь бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуу. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод  харилцан адилгүй шийдвэр  гаргахаар  бухимдагсадыг бий болгоод  байгаа нь эргээд  Төрийн болон  өөрсдийнх нь нэр хүндэд ч таатай биш болж байх шиг.

-Бөхийн холбоог бас таныг Э.Оюунболдод найман жилийн хариуцлага тооцож байгаа бол шударга ёсыг үргэлжлүүлээд 2009-2019 оны хооронд допингийн зөрчил гаргасан 38 бөхийн нэрсийг зарла гээд шаардаж байна?

-Бас дэмжигчид нь шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар зургаан удаа хандсан. Тэд нэг хариултаа гурван удаа хуулбарлаж өгсөөр энэ оны тавдугаар сард иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн. Одоо дэмжигчид мөн  намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол гаргуулж аваад олон нийтийн сүлжэээндээ гаргаад тавьчих. Энэ дашрамд хэлэхэд одоо барилдаж байгаа залуу бөхчүүд, дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун их хичээх  хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж,  хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал.  Монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын багагүй хэсэг нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрт таарсан хэмжээндээ байгаа түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлвөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.

-Барьц сонгоог халсанаар олон өөрчлөлт гарч байна энэ талаар?

-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин хоёр бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг  нэг талдаа хүчээр ч гэх юм уу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.

-Допингийн явцын шинжилгээ авах асуудал яригдсан. Энэ талаар тодруулна уу? 

-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед, явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал  хариуцлага тооцдог журамтай. МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авч байсан. Үүнээс долоон бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авсанаас үндэсний бөхийн хоёр бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ хоёр жилээр, чөлөөт бөхийн холбоо нэг жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасаны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

-Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээний хариуг их удаадаг асуудалд бас л бөхийн холбоог буруутгадаг. Энэ талаар тодруулаач? 

-Допингийн эсрэг байгууллага  допингтой тэмцэх, сургалт семинар таниулга хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа  төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдааны шинжилгээний төлбөрийг төсвөөс,  бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул  шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг. Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсадыг олон  шалгасан гэдэг. Тэд яаж шалгадаг, хоорондоо ямар харилцаа үүсгэдэгийг бид мэдэх аргагүй. Шалгалтын үр дүн ямар байгааг бас мэдэхгүй. Харин одоо энэ сарын 11-ний өдөр 11 цагт МҮБХ, БТСУХ, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон асуултын хариуг  энэ уулзалтаар авч  болох байх гэж бодож байна.

-Баяр наадмын тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хуульд зайлшгүй орох заалтуудаа оруулах боломж хэр байна?-

-Хуулийн  төсөлд дөрөв, бас тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж  байгаа тул ХЗДХЯ руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байгаа. 

-Энэ жил наадам хийхгүй гэж Засгийн газар шийдвэрлэсэн ч бүх аймгууд цол олгох наадмын бөхийн барилдаанаа хийж Засаг дарга нар бүгд захирамжаа гаргаад аймгийн цол чимгээ өгчихлөө. Одоо сумдууд бөхийн цол олгох барилдаануудаа хийж байна. Энэ талаар тодруулаач?

-Монгол хүний өөрсдийгөө бусдаас ялгагддаг гэж үздэг цөөхөн зүйлийн нэг нь үндэсний баяр наадам, цагаан сар. Энэ баярууд  мөн бидний Их хааны байгуулсан гүрэн улсын мандан бадарч байсан  түүх нь  байхгүй бол бид одоо байгаа байдлаараа хэцүүхэн үндэстэнгээр тодорхойлогдоно.   Харин наадам, цагаан сараар үндэсний хувцасаа өмсөж хаана ч байхгүй эрийн гурван наадмаа хийж, уртын дуугаа дуулдаг, сонсдог болохоор бид тусгаар улс гэдгээрээ бахархаж, түүнийгээ тунхаглаж, ард олон нь ч энэ хоёрхон өдөртөө аз жаргалтай бусдад харагддаг, бид өөрсдөө ч үүнийгээ мэдэрдэг. Энэ жил зун цагтаа агаар салхитай задгай талбайд сум, аймгийн бүр улсын наадмыг нэг зэрэг хоёрхон өдөр хөл хөдөлгөөн багатай зохион байгуулчихад бүх талаар буруудахгүй байсан.  Хориглосон, хүчилсэн зүйлийн эсрэг  үр дүн нь уг зүйлээсээ  илүүтэй гардаг нь ганц бидэнд биш хүн төрөлхтөнд нийтлэг тохиолддог зүйл. Бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага. Аймгууд наадамтайгаа ижил чансаатай бас маргаан будлиангүй барилдаан зохион байгуулаад Засаг дарга нь аймгийн цолны үнэмлэхийг гардуулаад ирэхэд холбоо санал гаргасанаараа бөхийн цолны эрэмбэнд оруулахаас өөр аргагүй. Харин намар, өдгөө зохион байгуулж байгаа сумын цол олгох барилдаанд санаа зовохоос аргагүй байдалд биднийг хүргэж байна. Тэднийг хянах арга байхгүй, тэнд будлиан найраа, зүй бус үйлдэл гарч бөхийн нэр хүндийг унагах үйлдэл мөн өвөл цагт хол газар явцгааж, аваар осол гарах вий зэрэг. Гэтэл бүр өнгөрсөн долдугаар сард наадмаа хийчихсэн 30 гаруй сум байна. Барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн залуучуудад Засаг дарга нь захирамж гаргаад сумын цол олгоод  тэд үнэмлэхээ бариад сумын цолтны барилдаанд бүртгүүлэхээр ирцгээсэн. Өнгөрсөн сард гэхэд 20 гаруй сум цол олгох барилдаан зохион байгуулчихсан.  Хуулиа зөрчсөн гэж үзвэл энэ зун, намрын  аймгийн цол олгосон бүх наадмууд ч зөрчсөн. Бүр улсын наадмаа хойшлуулсан Засгийн газрын шийдвэр нь үндсэн хуулийн зарим заалттайгаа ч зөрчилдчихсөн.  Бүүр цааш нь үзвэл 2005 оноос хойших сум, аймгийн наадмууд ч хуулиа зөрчөөд хийчихсэн. Тэгэхээр  хүчилж хориглохоор дараа нь төвөгтэй байдал үүсэх ийм зүйлүүд гарах, тэр нь зөвхөн одоо ид  барилдаж байгаа  6000 гаруй бөхийг харьяалах манай холбоонд ямар их хүндрэл гарч байгааг  шийдвэр гаргагчид маань дараа  анхаармаар юм билээ. 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
“The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (59.153.113.100)
    Батсуурь тэргүүтэй допингчингуудтай хариуцлага тооцохгүй юм уу
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.217.253)
    3 давхар шийтгэл л хууль зөрчөөд?байгаа бусуу.
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.23.80)
    ЧИНИЙ ЗААН ЦОЛ ХУУРАМЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА ЧИ ХЭЗЭЭ Ч ДОЛОО ДАВААГҮЙ БӨХ
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.20.96)
    Mongol undesnii bohiin holboo odoo l eruuljij ehlej bn. Buhel buten undestniig ter chigeer naadmiin sanaataigaar budliuulj bdg ter nohor icheesee
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.122.144)
    pizda chi uhvel taarna magaljavaa.ur huuhedteigee uhej daldar.hudlaa unen shaagaad ner tsever garna gej goridoj bnuu.uhehiin muugaar ur undesteigee tarchilj daldar
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
    • Solitotoi gar bna daa. Er ni bukh uzdeg malnuudiin IQ ikh muu baidag yum shig ee.
      2021 оны 12 сарын 09
  • irgen (202.9.40.122)
    Uon surtei amitan ve.Turiin mungiig trbaar hulgailaad.gazar nutagaa zarsanguud torguulaad engerch bhd neg buhiig 8 jil gj tenegteed bhda yahav.Gazar nutag.baylag.ulsiin mungenees une tsenetei eduu.Uond ach holbogdol egch bgagaa oilgooch.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • btm (192.82.65.32)
    magaljav d bayr hurgei
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Допингтой 38 бөхийн нэрсээ зарлаа!! (103.229.123.141)
    Допингтой 38 бөхийн нэрсээ зарлаа!! Нуугаад хаагаад байх явдал бол АВИЛГА буйн шинжэ шүү дээ.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.94.26)
    doping gedgee mash zuv todorhoil Gadaadiinhnii helsneer l yavj baigaa Zaluu huniig hohirooh vii
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Oilgomjtoi bna (192.82.90.152)
    Oirin hureenii humuus ch bolomj olgohgui geer bagsh dasgaljuulagch nar ni taria hiideg gesen bn shuu de, tgeheer irged yaj medeh be uursdiinhuu uzleer handaa bgaa hereg, end 1 zuil deer irged buruu oilgood bna ter ni batsuuri tsol nemeegui jilee doping garaad chimeg ee huraalgaad bol turuuleegui jiliin tsoloo doping ilersen hunees avsan gj oilgoj bna, getel Oyunbold bol ilersen jilee tsoloo uguud shine durem garsan daraa doping ilerheer davtan geh ni oilgomjtoi bn shuu dee. Esvel noiloos ehlej toots no gesen durem baisan uu gevel bas buruu bolno umnuh ilersen buhchuudig tsever gej uzej bjil tootsoh bolno shdee.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.94)
    ямар учиртай юм мүбх Оюунболдын шийтгэлийг мэддэг бусдыг хууль прокурор мэддэг гэж хэлээд бгаа юмуу 38ыг зарлаж шийтгэхгүй 4хүнийг шууд зарлаад шийтгэж болох уу
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
    • Батсуурийн ДОПИНГийн асуудлгы Бөхийн салбар хороо бас Наадмын комисс шийдсэн. Тэд мэднэ. Бөхийн Холбоонд хамаагүй гэж байна. Харин Оюунболдыг болхоор Бөхийн Холбоо шийддэг гэнээ.
      Харин яг тийм. Батсуурийн ДОПИНГийн асуудлгы Бөхийн салбар хороо бас Наадмын комисс шийдсэн. Тэд мэднэ. Бөхийн Холбоонд хамаагүй гэж байна. Харин Оюунболдыг болхоор Бөхийн Холбоо шийддэг гэнээ.
      2021 оны 12 сарын 09
  • Зочин (103.229.120.37)
    MONGOL UNDESNII BUH BOL SPORT BISH ZUGEER NAADAAN UCHIRAAS NEG IH DOPING MOPING YARIH N ONIGOOTOISHDEE SPORTOD JIN, HUGATSAA, ORON ZAI ZUNII UVLIIN GEED OLON SHALGUUR TURULUUD BAIDAG BOL MANAI BUHUD ALI ALIN BAIHGUI +180KG HUN -48KG HUNTEI TSAG NARGUI NOTSOLDDOG YUM GEJ DELHIID HAA BAINAAAAAAAA
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • ЭНЭ ёстой ГАЖИГ тэнэг яриа бна. Батсуурь гэх допингийн асуудал Бөхийн холбоонд хамаагүй гнээ (103.229.123.141)
    ЭНЭ ёстой ГАЖИГ тэнэг яриа бна. Батсуурийн ДОПИНГИЙН асуудлыг болхоор Бөхийн Холбоон шийдэхгүй, Бөхийн салбар хороо, Баяр наадмын комисс шийдсэн. гнэээ!!!!!!! Оюунболдыг болхоор Бөхийн холбоо мэдэж эхлээд 2 жил дараа нь 8 жилээр хассан гэнээ. Тэр увсын ДОПИНГ батсуурь гэгч нь Бөхийн холбоонд хамааардаггүй юм бол Наадамд барилдах эрхгүй л юм байна даа.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Mongol (192.82.65.103)
    Маш сайн байна. ҮБХолбоо сайн ажиллаж байна.Ажил хийсэн хүн ад үзэгдэд цаг үе. Шантралгүй тууштай байгаарай. Үр дүн нь цаг хугацааны шалгуураар гараад ирнэ. Монгол үндэстний нэг бахархал "Монгол бөх " цэвэр, ариун, шударга байг. Амжилт Магалжаваа
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.200)
    ҮБХОЛБОО маш сайн ажиллаж байгаа.баяр хүргэж амжилт хүсэе.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (172.58.140.37)
    Batsuurt 11saraar hasaad 8jil arai l ba
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.178.194)
    Оюунболдын асуудлыг Баттулга ерөнхийлөгчийн үед шийдэхгүй дүлэгнэж хамгаалж байснаас үүдэлтэй ийм болсон. Тухайн үед зөв шийдсэн бол өнөөдөр тэр барилдаад зогсож байх л байсан даа. Буруу юмыг өмөөрөхөөр ийм болдог шүү
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
    • өвхөн Оюунболдын шийтгэлийг л өгч чадна, ДОПИНГТОЙ батсуурийг шийтгэж чадахгүй, допингтой 38 бөхийг мэдэхгүй гэнээ.
      Допингтой 38 бөхийн асуудлыг бүр ОГТ мэдэхгүй гнэээ. Энэ гажиг холбоогоо тараа. Зөвхөн Оюунболдын шийтгэлийг л өгч чадна, ДОПИНГТОЙ батсуурийг шийтгэж чадахгүй, допингтой 38 бөхийг мэдэхгүй гэнээ.
      2021 оны 12 сарын 09
    • Батсуурийн ДОПИНГийг авилгаар шийдсэн болтой. Допинг бол допинг. Бөхийн холбоо шийдээгүй гэнэ.
      ЭНЭ ёстой ГАЖИГ тэнэг яриа бна. Батсуурийн ДОПИНГИЙН асуудлыг болхоор Бөхийн Холбоон шийдэхгүй, Бөхийн салбар хороо, Баяр наадмын комисс шийдсэн. гнэээ!!!!!!! Оюунболдыг болхоор Бөхийн холбоо мэдэж эхлээд 2 жил дараа нь 8 жилээр хассан гэнээ. Тэр увсын ДОПИНГ батсуурь гэгч нь Бөхийн холбоонд хамааардаггүй юм бол Наадамд барилдах эрхгүй л юм байна даа.
      2021 оны 12 сарын 09
  • Зочин (202.55.188.101)
    Хүнийг шийтгэж болноо. Гэхдээ үндсэн хуулийн хүний эрх, эрхээ эдлэх эрх чөлөөнд нь халдахаар хэмжээний эрх нь тухайн байгууллагад байна уу үгүй юу гэдгээ ярих хэрэгтэй болох байх л даа. Дээр нь яг юуг Допинг гээд байгааг, яг алийг нь мэргэжлийн спортод зөвшөөрдөг, яг алийг нь сонирхогчийн спортод хязгаарладагийг, Тэгээд Монголын үндэсний бөх маань яг аль төрөлд нь хамаарах гээд байгаагаа, мэргэжлийн спорт төрөлдөө юм ууь сонирхогчын спортын төрөлдөө орох гээд байгаа юм уу тодорхой болгож байж энэ Допингийн цэнзүүрээ тогтоомоор байна.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ авилга,албан тушаалын,хүчирхийллийн,дээрэм,танхай гэмт хэрэг зэргийг бөхийн холбооны дүрэм шиг шийтгэлтэй хууль баталж ял оногдуулж байхаар байгаа юм даа...
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    chi sain bsan magalaa naad batsuuria boliulah sanal oruulaa
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    11 цаг 21 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК