Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Онх: Ч.Өвгөнхүүг генералууд загнана гэхээр нь тавын даваанд түүнтэй яс үзсэн

2021-12-29
0
ЖИРГЭХ

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан.

-Таны төрж өссөн нутаг, аав, ээжийн тань талаар эхний асуултаа тавья?

-Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумынх. Аавыг Баасан гэдэг. Ээж маань биднийг бага байхад бурхан болсон. Эцэс эхээс дөрвүүлээ бөгөөд ээж нас барахынхаа өмнө хоёр дүүг маань айлд өргүүлчихсэн юм. Уг нь 1947 оны гахай жил Завхан голын хөвөөнд төрсөн. Шуудангийн унаа явахад хүндрэлтэй гээд манай сумыг Говь-Алтай руу шилжүүлсэн гэдэг. Би тэнд эрдэм номын мөр хөөсөн. Багш нар албадан сургуульд сургасан даа.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Би ахтайгаа нэг ангид сурсан. Тэр надаас гурав ах. Багш нар эцэг, эхээс зөвшөөрөл авч бидний хэдэн хүүхдийг мал тууж байгаа аятай сургуульд хүчээр суулгасан. Хүүхдүүд гэрээсээ хол явах дургүй байна биз дээ.

-Та яаж яваад бөх болсон юм?

-Би хоёр талын бөхийн удамтай. Дээхэн үед "бөх Ундрах", "бөх Гончиг", "бөх Бадрах" гээд нутаг усандаа цуутай хүмүүс манай удамд байсан юм билээ. Гончиг ах бол биерхүү. Араас нь харвал Х.Баянмөнх аваргатай андуурахаар том цээжтэй хүн байсан. Манай нутгийн Бүдээхүү багш надад охидуудын дээл өмсгөөд анх барилдуулсан нь 1959 оны хүүхдийн барилдаан юм даг. Би дэвж, шавж огт мэдэхгүй, их хөгтэй. Аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд намайг дагуулаад очлоо. Гаднаас нь анх харахад Нэгдэлийн хашаанаас учиргүй том шавар хашаа санагдаж билээ. Би хүч үзсээр байгаад 20 гаруй хүүхдээс тавдугаар байрт орсон. Аав бөхөд дуртай болохоор миний амжилтанд учиргүй баярласан. Тэр барилдаанд чөлөөт бөхийн Сахал Рагчаа түрүүлж байлаа.

-Дараа нь ямар барилдаанд зодоглов?

-Зун нь сумынхаа наадамд анх удаа гарахдаа хоёрын даваанд сумын заан н.Арц, гурвын даваанд сумын заан н.Жаргалыг давдаг юм. Жаахан хүү гурав давсан болохоор ах нар амлах гээд намайг булаацалдаж байсныг санаж байна. Аав намайг сайн барилдлаа гээд нэг их гоё бэлэг өгсөн санагдана. Тэр бэлгийг нутгийн лам аваад гол гаргасанд их харамсдаг. Түүний дараа манай нутгийн Хайнзан гээд настай бөх аавтай уулзаад “Танай энэ хүү л сайн бөх болно” гэж хэлсэн гэдэг. Удалгүй би хот руу ирж, Нэгдүгээр цахилгаан станцад ажилд орлоо. Өдөр нь ажлаа хийнэ, орой нь сургуульд сурч степент авна. Тэр үед над шиг баян оюутан байгаагүй.  

-Улаанбаатарт ирээд бөх болох хүсэл мөрөөдлөө хэрхэн лавшруулсан бэ?

-Найз нартайгаа 1962-1963 он солигдох шинэ жилийн баяр тэмдэглээд явж байтал хоёр хулгар чихтэй хүн намайг учиргүй шинжиж гарлаа. Хумс, хүзүү, гар, өвдөг гээд үзэхгүй юм алга аа. Тэгэхдээ бүр шинэ жилийн баяр дээр шүү. Тэд нэгдүгээр сарын 3-ны өдөр Спортын төв ордон дээр заавал ирээрэй гээд явсан. Намайг шинжсэн тэр хүүмүүс бол алдарт Магсар, Намшир багш юм. Хэлсэн ёсоор Спортын төв ордны чөлөөт бөхийн секцэнд очоод өнөөх алдартай аварга, арслангуудыг сайн харж авсан даа. Багш эхлээд саунд орж хир буртагаа цэвэрлэ гээд шар хүү дагуулж гаргасан нь олимпын хүрэл медальт Д.Сэрээтэр юм. Тэгээд саунд ортол хоёр сайхан амьтан сууж байдаг юм байна. Өнөөх “Том Санжаа, Жижиг Санжаа” хоёр нүцгэн сууж байна. За, энэ мөчөөс миний бөх болох ажил эхэлсэн дээ. Тэнд олон арга мэх заалгасан. Станцынхаа цементэн шалан дээр ч залуустай ноцолдоно. Ер нь бөх барилдах дон дуссан. Гэтэл нэг бэлтгэл дээр хавиргаа хугалчихлаа. Тэгээд чөлөөт бөхөөс хөндийрсөн.

-Тэгээд самбо бөх руу урвасан гэдэг байх аа?

-1968 оны самбо бөхийн спартикиадын 68 кг-ын жинд түрүүлэхдээ Намшир багштайгаа хүч үзсэн. Хэн хэн нь оноо аваагүй болохоор жин багатайг нь ялагч болгож байлаа. Би багшааас 50 грамм бага жинтэй байсан болохоор түрүүлсэн.  

-Тэр үедээ үндэсний бөхөөр барилдаж байсан уу?

-Манай нутгийн улсын заан У.Пүрэвээ намайг ятгасаар байгаад 1966 оны үертэй жилийн Улсын баяр наадамд барилдуулсан. Улсын баяр наадамдаа анх удаа барилдахдаа нэг давлаа. Баярлаж байна гэж жигтэйхэн. Тэр үед халхын цуутай аварга, арсланг дэргэдээс нь хараад үндэсний бөхөд улам хорхойссон. Дараа нь хоёр хүүхэд олгойтой эмнэлэгт сахиж байтал дархан аварга Х.Баянмөнх хүрч ирээд зад загнаад наадмын бэлтгэлд гаргаж билээ. Ажлын газрын дарга нар хүртэл наадмын бэлтгэлд гар гээд сүйд. Би тэнд бэлтгэл хийх дуртай байгаагүй. Цаг гарвал унтана. Тэгсэн бэлтгэлийн үеэр Ж.Бор харцагатай барилдаж байгаад айхтар бэртдэг юм. Хөндүүрлээд барилдах арга алга. Бэртсэнээ нууж байгаад 1978 оны Улсын баяр наадамд барилдлаа. Тэгсэн дөрвийн даваа эхлэхийн өмнө улсын заан Д.Цэнд-Аюуш “Д.Баяраа (гарьд)-тай таарсан шүү” гээд гарын даа нарын тэндээс чангаар хэлж байна. Би Баярааг бороо зөөлөн шивэрч байхад агаарт нистэл хавирсан. Хальтиргаа үүсэхийг хүлээж байгаад мэхээ хийсэн. Д.Баяраа бид хоёрыг тааруулах ажлыг дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нар найруулсан юм билээ. Бэлтгэл дээр Д.Баяраа намайг ихэвчлэн даваад байсан юм л даа.

-Тавын даваанд улсын арслан Дэмүүлд амлуулахад юу бодож суув?

-Дөрөв даваад үнэндээ ханачихсан. Тэгсэн У.Пүрэвээ заан бас дөрөв давдаг юм. Пүрэвээ зааны өмнө амласан бөхчүүд намайг авахгүй бол эрх биш намайг дэмжих байгаа гэсэн шүү юм бодож байлаа. Тэгтэл миний аз дутаж, улсын арслан Г.Дэмүүл гуай намайг авлаа. Ойрхон байхаар нь улсын арслан П.Дагвасүрэнгээс “Г.Дэмүүл арслантай яаж барилдах вэ” гэж асуутал “Түрүүлж мэх хийлгүй, нүд рүү нь сайн ширт” гэлээ. Тэр барилдаанд намайг “Жижиг Санжаа” гуай засаж байлаа. Учиргүй том биетэй хүнтэй удаан барилдахаар хөлс гараад сайхан боллоо. Одоо санасанаа хийе гээд бодож байтал арслан намайг ганцхан өхийлдөөд гэдрэгэ харуулаад суулгав. Бэртэлтэй хөл зовиурлаж байна. Эмч нар өвчин намдаах  тариа хийгээд ч намдах янзгүй. Тэгээд наадмын дараа яг 10 хоног хэвтсэн.

-У.Пүрэвээ зааны аманд хүрсэн бол таныг дэмжих болов уу?

-Би Пүрэвээ заанаас гуйгаагүй. Гэхдээ намайг дэмжинэ гэж харж байсан. Бид сайн ярьвал садан.

-Та хожуу улсын цол хүртсэн байх аа?

-Тэр жил Сонгины амралтанд наадмын бэлтгэлд ердөө долоо хоног гарсан. Би С.Цэрэн аваргын далбаа дор халамж гээчийг эдлэх шиг болсон. Аваргыг очсон айл бүр дайлна. Би галынхаа барилдаанд олигтой барилдаагүй. Хоёрын даваанд хүчээ нөөж, Артагт худлаа унаж өгсөн. Долдугаар сарын 9-ний өглөө наадамд барилдахаар Спортын төв ордон руу явж байтал Ленин клубын өмнө 20 мөнгө олсон. Үүнээс илүү бэлэг дэмбэрэл гэж юу байхав гээд халаасандаа хийлээ. Тэгээд бүртгүүлчихээд зуслан руугаа явж байтал дахин сүлд нь дээшээ харсан 20 мөнгө олдог юм. Тэр өдөр хуримын машинтай хоёр ч таарсан. Элдэв юм бодогдоод болдоггүй.

-Юу бодогдох юм?

-Энэ жил дөрөв давах биш байгаа гэж бодсон. Бусад шиг шаналаагүй, сэтгэл сайхан засарсан. Тэгээд зусландаа хариугүй орох гээд явж байхад дээл нь задгай жирэмсэн хүүхэн миний урд шээж байна.

-Та цээрлэсэн үү?

-Яалаа гэж. Шээж буй жирэмсэн эмэгтэйтэй таарах сайн. Начин болох биш байгаа гээд их горьдох болсон. Наадмын хоёр дахь өдөр зуслангийн ачааны машин удаан хүлээлгэснээс болж Цэнгэлдэхэд хоцорч ирсэн. Би дарга нарын ордог хаалгаар хар гүйхээр орж иртэл намайг хасна гээд тайлбарлагч Г.Цоодол гуай зарлаж байна. Би талбайн голоор хар хөлсөө цувуулсаар “би байгаа шүү” гэж хэлээд хасагдахаас аврагдлаа. Тэр даваанд хэнтэй барилдсанаа санагддагүй юм. Давж ирээд аймгийн начин Манлайбаатарт дээлээ өгтөл улсын заан Р.Давааням “бор дарс хүртдэг хүнд хувцасыг өгөөд байхдаа яадаг байна" гээд намайг загнасан. За тэгээд гурвын даваанд улсын начин Лхагва-Очиртой таарсан, маш хэцүү барилдаан болсон. Би угаас жижиг хүнтэй барилдах дургүй.

-Дөрвийн даваанд улсын начин Артагийг яаж аргалав?

-Тийм ээ. Бороо зөөлөн шивэрч байхад наадмын талбайн баруун урд байдаг овон товонг тааруулж байгаад сэнжигнээс ганцхан дугтартал өнөөх чинь гулсаад унасан. Наадмын бэлтгэл дээр түүнд худал унаж өгсөний хэрэг ингэж гарсан. Би их азаар давсан даа. Түүнийг даваад бөхчүүдийн суудаг хэсэгт иртэл улсын заан Ё.Ишгэний эхнэр улсын аварга С.Цэрэн Ё.Ишгэн хоёрын хоол, ундыг авчирсан байна. Удаан барилдсан болохоор ам цангана гэж жигтэйхэн. Тэгсэн Ё.Ишгэний эхнэр С.Цэрэн аваргад эхэлж барих ёстой цайг надад түрүүлж өгдөг юм. Би аварга руу хартал толгойгоороо зөвшөөрч буй бололтой дохиж байна. Тэгээд өнөөх халуун цайг ганц амьсгаагаар уучихсан. Чанасан махнаас хэд сайн өмхөж аваад талбай руу гарах гэтэл Д.Жанц начин зогсоогоод “чи миний аманд ирвэл чамайг дэмжинэ” гэж ам гарлаа. Тэгж ярьж байтал Д.Дамдин аварга бидэн дээр ирлээ. Аварга Д.Жамцаас Баярааг авчих гэж хэлж үзлээ. Би Д.Жанц руугаа нударч л байлаа. Баярааг авч болохгүй гэсэн санаагаа хэлж байгаа нь. Тэгсэн Д.Жанц Д.Дамдин аваргаас “тэгвэл та Онхыг тав дээр авчих” гэв. Тэгээд Д.Дамдин аварга намайг тав дээр дэмжихээр болж, бид саллаа.

-Д.Дамдин аварга амласандаа хүрсэн үү?

-Д.Дамдин аварга дөрвийн даваанд Норовт уначихсан юм. Начин болох өнгөрлөө гээд миний харамсаж байна гэж жигтэйхэн. Тавын даваа эхлэхийн өмнө улсын заан Д.Амгаа, З.Дүвчин нартай ярьж зогстол Ч.Өвгөнхүү бидэн дээр ирлээ. Хэнийг амласан бэ гэж асуутал чамайг авсан гэлээ. Нөгөө хоёр маань Ч.Өвгөнхүүгээс Онхдоо өгнө биз дээ гэхэд генералууд загнана, яс үзнэ гэж байна. Ч.Өвгөнхүү улсын заан цолонд ид яригдаж байсан үе. Би засуулдаа шуудганд хүрч барилдана шүү гэдгээ захисан. Бид тавын давааны хамгийн сүүлд үлдсэн. Би Ч.Өвгөнхүүгийн ард гараад ч унагаж чаддаггүй. Хаширлаад бяр байвч, үнэндээ сэтгэл явдаггүй. Бид барьц авах дээрээ маргалдаж амжив. Тэгээд зоос шидэж, барьц сонгуулахаар болоход би зоос хэнд буусныг харж чадахгүй туг руу алхсан. Тэгсэн Онхын талаар буулаа гээд засуул хар гүйхээрээ ирж явна. Энэ боломжийг алдаж болохгүй гээд биеэ хурааж байгаад хүчээ ганц сайн гаргасан. Учраа бөхөө даваад туг руу их хурдан гүйсэн гэдэг. Би тэр үйлдлээ санадаггүй юм. Нэг мэдсэн Г.Батсүх найз маань уйлчихсан зогсож байна. Зургаагийн даваанд Х.Баянмөнх аваргад унасан. Үнэндээ цолондоо ханасан даа.

-Ч.Өвгөнхүү харцагыг ид үед нь даваад бөөн дуулиан тарьжээ?

-Тэгсэн. Ч.Өвгөнхүүг улсын заан болно гэж амтай болгон ярьж байсан наадам. Ч.Өвгөнхүүгээр  цол авсан болохоор түүнийг гэртээ урьж цай уулгах ёстой ч амжихгүй байсаар 15 жил өнгөрсөн.  

-Цол авсан жилдээ багтаж уриагүй хэрэг үү?

-Би цол авсаныхаа дараа үхэх дөхсөн, хоёр жил хэртээ хүний гар харсан хүн. Тэгсээр байтал 15 жил өнгөрсөн. Түүнээс хойш олигтой ч барилдаагүй.   

-Таныг сэнжигнээс илүү сайн барилддаг байсан гэж ярьдаг юм. Одооны бөхчүүдээс сэнжигнээс сайн барилдаж байгаа бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Миний үндсэн барьц байгаа юм. Энэ барьцаар сайн барилдаж байгаа гэвэл гарьд И.Доржсамбуу, заан Ц.Одбаяр байна. Би энэ барьцнаас барилдах арга барилаа гарьд И.Доржсамбууд заасан. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд унаад болохгүй байхаар нь заасан удаатай. Мөн Ц.Одбаяр сэнжигний барьцнаас сайн барилдаж байна.

-Хагалгаанд орсноосоо хойш Улсын баяр наадамд дахин барилдсан уу?

-Би цол авсанаас хойш хоёр наадам өнжиж, хөлийн цэц хийсэн. Хөлийн цэцээр ажиллаж байтал улсын начин Онх барилдаарай гэж зарладаг юм. Би өмсгөлгүй, гайхах шиг. Тэгээд нэг давсан. Намайг нэг давуулах гэж том цолтнууд хор найруулсан гэж боддог юм. Гурвын даваанд гар амар давна гэж тооцоолсон биз. Гэтэл би хоёрын их өндөр цэргийг бараагүй. Үзсээр байгаад унасан. Энэ миний хамгийн сүүлчийн наадам. Ер нь барилдах аргагүй. Хүнд хагалгааны дараа миний бие газрын зураг шиг болсон.

-Ярилцсан танд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа.

Д.Жавхлан 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (192.82.71.217)
    1978 оны наадамд 4 давсан гэчихээд хожуу начин болсон гээд дараа нь чухам хэдэн онд начин болсон нь тодорхойгүй,ийм ойлгомжгүй юм бичиж мөнгө цохихоо больмоор юм.Сэтгүүлчийн оронцог минь хүний дурьдатгалыг яриулах гэж байгаа бол цаг хугацаа,үйл явдлын он сарыг тодорхой хүнд ойлгогдохоор бичиж бай.
    2022 оны 12 сарын 31 | Хариулах
  • Нэмэхээ (202.131.227.26)
    Аавыг минь давж урам авч байжээ. Сайхан ярилцлага байна.Танд сайн сайхныг хүсье
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • Student (122.201.24.15)
    MUIS duuregsen Dulaanii injener baikh ene B.Onkh guai
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    5 цаг 10 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    11 цаг 3 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    12 цаг 17 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    12 цаг 20 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    14 цаг 59 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    15 цаг 5 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    16 цаг 0 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    16 цаг 11 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    17 цаг 44 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    17 цаг 59 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    18 цаг 10 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    18 цаг 10 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    18 цаг 36 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    18 цаг 50 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    18 цаг 59 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    19 цаг 10 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК